



ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг инноваци, дэвшилтэт гарааны бизнесийн аргачлал ашиглан иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх шинэлэг, уламжлалт бус шийдлүүдийг илрүүлж санхүүжилт олгох бүтээлч хөтөлбөр болно. Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгаар “Стартап Монгол” ТББ хэрэгжүүлж байна.
Төсөл хэрэгжих үе шат

Бүртгэл
Бүртгүүлсэн оролцогчид зориулж ИДХ-ийн дэлгэрэнгүй танилцуулга, асуудал тодорхойлох аргачлал “Дизайн сэтгэлгээний” (Design Thinking) сургалт зохион байгуулна.Инновацийг дэмжих хөтөлбөрийг сонирхож буй оролцогч нар бүртгүүлэх боломжтой.
Тулгамдсан асуудлыг тодорхойлохын тулд олон нийтийн дунд санал асуулга явуулж, бүртгүүлсэн оролцогчдод энэхүү санал асуулгын дүнг нээлттэй байршуулна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудыг хөгжүүлэх чиглэлээр батлагдсан бусад бодлогын баримт бичгийн зорилтууд болон төрийн байгууллагуудтай уулзсан тэмдэглэлүүдийг хөтөлбөрийн вэб сайтад байршуулан оролцогчдод асуудлаа тодорхойлоход дэмжлэг үзүүлнэ.
Төслийн санал илгээх
Журам батлагдтал түр хойшилсон байгаа тул зарлагдах өдрийг цахим хуудас болон бусад хэрэгсэлээр мэдэгдэх болно.Инновацийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд өөрийн дэвшүүлж буй асуудал буюу төслийн санаагаа илгээх үе шат. Тухайн асуудал нийгэмд хэр их хэрэгтэй байгаа, асуудлын хүрээнд бодитой шийдэл болж чадах эсэх асуудлууд болон нэг минутын видеоны хамт илгээнэ.Bидео нь уг төслийн хэрэгцээ шаардлага, асуудал, шийдлээ танилцуулахад зориулагдсан байна. Энд дарж илгээх
Шигшилтийн үе шат
Оролцогчдын бүртгэлийн маягтын дагуу ирүүлсэн төслийн санал, нэг минутын видеонд үндэслэн урьдчилсан байдлаар 40 багийг сонгон шалгаруулна.
Дэвшилтэт гарааны бизнес (Lean Startup)
Шалгарсан 40 баг “Дэвшилтэт гарааны бизнес”-ийн арга хэмжээнд хамрагдаж дэвшилтэт бизнесийн хавтан (Lean Canvas) боловсруулна.
Шалгарсан багуудад технологи, бизнесийн менторуудаас гадна дэвшүүлсэн санаатай холбоотой салбарын менторуудын зөвлөгөө авах.
Инноватон
Шалгарсан 40 багийг Инноватонд оролцуулна. Инноватон нь нийгмийн тулгамдсан асуудал үйлчилгээнүүдийг хялбаршуулах, автоматжуулах, асуудлыг зөв тодорхойлох, шийдэл боловсруулах анхны хувилбар бий болгох зорилготой инновацид суурилсан хакатон арга хэмжээ юм.Инноватоны үнэлгээ нь олон нийтийн саналын оноо 20%, шүүгчдийн оноо 80% гэсэн нийлбэрээр тооцно. Үүнээс шалгарсан
- Үндсэн 15+
- Нөөц 3+
Ментор
Шалгарсан багуудад тухайн асуудалтай холбоотой салбар, технологи болон, гарааны бизнесийн ментортой уулзаж, зөвлөгөө авах.
Agile Scrum
Төслийг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, тэдгээрийг бодит бие даасан хэсгүүд (Sprint) болгон задалж хөгжүүлэлтийн явцад хэрэглэгчийг оролцуулах арга хэмжээ болно.
Ментор
Шалгарсан багуудад тухайн асуудалтай холбоотой салбар, технологи болон, гарааны бизнесийн ментортой уулзаж, зөвлөгөө авах.
Явцын үнэлгээ
Эхний санхүүжилт авсан төслийн явц үйл ажиллагаатай танилцаж шаардлага хангасан багуудад дараагийн тэтгэлэг олгоно.
Ментор
Шалгарсан багуудад тухайн асуудалтай холбоотой салбар, технологи болон, гарааны бизнесийн ментортой уулзаж, зөвлөгөө авах.
Бүтээгдэхүүн бэлэн болгох
Төслөө эцсийн байдлаар боловсруулан хөгжүүлсэн байх ба бүрэн ажиллагаа бүхий програм хангамжийг төслийн багийханд танилцуулна.
Эцсийн үнэлгээний үе шат
Энэ үе шатанд багууд бүтээгдэхүүн, үр дүнгээ танилцуулна.
Багууд төслийн үр дүн бүтээгдэхүүнээ сонгон шалгаруулах хороонд танилцуулж үнэлүүлнэ, шаардлага хангасан багуудад үлдэгдэл тэтгэлэг олгоно
Инновацийг дэмжих хөтөлбөр
Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг инноваци, мэдээллийн технологи ашиглан шинэ, шинэлэг байдлаар шийдвэрлэх шийдэл бүхий дэд төслүүдийг сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулан санхүүжилт олгоно. Энэхүү төсөлд оролцох хүсэлтэй хувь хүн, баг, хуулийн этгээдийг бүртгүүлэхийг урьж байна.
Төслийн санал илгээхМэдээлэл
Инновацийг дэмжих хөтөлбөрийн талаар шинэ мэдээллийг та эндээс авна уу .

Австрали улс Цахим шилжилтийн агентлагтай
Энэ удаа цахим засаглалын тухай товчхон, Австралийн цахим засаглалын өнөөгийн байдал, саяхан өөрт тохиолдсон Австралийн төрийн үйлчилгээний авууштай жишээний талаар хув...
Дэлгэрэнгүй
Инновацын экосистем бол хөгжлийн түлхүүр
Бидний санаа бодолд буй шинэхэн санаанууд хэрхэн амьдралд биеллээ олж, бизнес болон хэрэгжиж, шинэ инновац гэж нэрлэгдэх хүртэл чухам яг юу нөлөөлдөг вэ гэсэн асуултанд х...
Дэлгэрэнгүй
Хөгжлийг төлөвлөх технологи
Биднийг тэнгэрийн замаа ярьж, төв талбайн цэцэрлэг, Байгалийн түүхийн музейгээ буулгаад дахин барих гэж байх хооронд дэлхийн улс орнууд өөрсдийн улс орныхоо “Дижита...
Дэлгэрэнгүй