Мэдээлэл

  • 2021-03-30
  • News
  • pudnaa

Инновацийн төслийн сонгон шалгаруулалт

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дэлхийн банкны  дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн  Инновацийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зарлаж буй инновацийн төслийн грант олгох  сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хувь хүн, баг, хуулийн этгээдийг урьж байна. 


Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл
5483-MN

Төслийн нэр:  Инновацийг дэмжих хөтөлбөр

Төслийн дугаар: CQS-2.3.2

Инновацийг дэмжих хөтөлбөрийн зорилго нь нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг инноваци, мэдээллийн технологи ашиглан шинэ, шинэлэг арга замаар шийдвэрлэх шийдэл бүхий эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог хангасан төслийг сонгон шалгаруулж, хурдасгуур хөтөлбөрт хамруулан грант олгоход оршино.

Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд;

  • Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл,  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудыг хөгжүүлэх чиглэлээр батлагдсан бусад бодлогын баримт бичгийн зорилтуудыг хангахад чиглэгдсэн,  шинэлэг шийдэл, санал болгосон байх;
  • Тодорхой асуудлыг дэвшилтэт технологи, инноваци ашиглан, хэрэглэхэд хялбар, хэрэглэгчид ээлтэй программ хангамж хөгжүүлэх замаар шийдвэрлэх, шийдэл нь өмнө нь нэвтрээгүй байх;
  • Монгол Улсын хууль, тогтоомж болон  Монгол Улсын элсэн орсон олон Улсын гэрээ конвенц, эрх зүйн баримт бичигтэй зөрчилдөхгүй байх;
  • Төсөл нь төрийн үйлчилгээтэй холбоотой бол программ хангамжийгe-mongolia.mn портал систем болон мобайл аппликейшнтэй холбох боломжтой байх.

 Төсөл мэдүүлэгч нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Хувь хүн бол баг бүрдүүлэх;
  • Багт нэгээс доошгүй эмэгтэй гишүүн байх.

Төслийг шалгаруулахдаа Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 3-р сарын 10-ны өдрийн А/76 тоот “Инновацийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх заавар”-ыг баримтална. 

Оролцох сонирхолтой хувь хүн, баг, хуулийн этгээд http://www.innovathon.mn  хаягаар орж 2021 оны 3-р сарын 29-нөөс 4-р сарын 12-ны өдрийн хооронд бүртгүүлнэ үү. Бүртгүүлсэн оролцогчдод зориулсан ИДХ-ийн танилцуулга, цахим сургалтыг бүртгэлийн хугацаанд хуваарь гарган мэдэгдэж зохион байгуулна. Хөтөлбөрт хамрагдах төслийн саналаа http://www.innovathon.mn/submit холбоосоор орж өгөгдсөн маягтын дагуу цахимаар бөглөж төслийн танилцуулгын 1 минутын видео бичлэгийн хамт 4-р сарын 12-ны өдрөөс 4-р сарын 15-ны дотор илгээнэ үү. 

Шалгарсан төслүүдийн мэдээллийг 4 сарын 18-ны дотор холбогдох хаягаар мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.innovathon.mn  сайтаас танилцана уу.

Төсөл хэрэгжүүлэгч: “Шинэ эхлэх цэг” (Стартап Монгол) ТББ

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Багатойруу 49-р байр, 31 тоот

Холбоо барих: Б.Ихбаяр, Г.Төвшинзаяа

Утас: +976-89909924, +976-86778607

Цахим шуудангийн хаяг: info@startupmongolia.org

Фэйсбүүк хаяг: www.fb.com/innovathonmn