Мэдээлэл

  • 2021-04-05
  • News
  • pudnaa

Инновацийг дэмжих хөтөлбөрийн танилцуулга хийгдлээ

 7 ХОНОГИЙН ТОЙМ

 Үнэлгээний хороо байгуулагдлаа
Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын ассоциацийн хооронд байгуулсан “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу “Инновацийг дэмжих хөтөлбөр”-ийн дэд төслийг сонгон шалгаруулах, үнэлэх үүрэг бүхий Үнэлгээний хороог байгуулахаар заасан билээ.
Монгол Улсын ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын 75-тоот тушаалаар үнэлгээний хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлалаа. ИДХ-ийг хэрэгжүүлэх зааврын дагуу дараах байгууллагуудын төлөөллүүдтэй үнэлгээний хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулахаар тусгасан. Үүнд:
  • МУ-ын ЗГХЭГ;
  • БШУЯ;
  • ХХМТГ;
  • НШУҮИГ;
  • МПХҮХ (MOSA);
  • ИДХ-ийг хэрэгжүүлэгч;
  • “Ухаалаг засаг” төсөл хэрэгжүүлэх нэгж.
2021 оны 3-р сарын 29-ны өдөр ИДХ-ийг хэрэгжүүлэгч “Шинэ эхлэх цэг” ТББ-ын төслийн багийнхан шинээр томилогдсон үнэлгээний хорооны гишүүдэд “Инновацийг дэмжих хөтөлбөр”-ийн танилцуулга, заавар, хэрэгжүүлэх стратегийн талаар цахимаар хуралдаж албан ёсоор ажлаа эхлүүллээ.  

ИДХ-ийн танилцуулга олон нийтэд /Clubhouse/
“Ухаалаг засаг” төслийн “Инновацийг дэмжих хөтөлбөр”-ийг “Шинэ эхлэх цэг” ТББ хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд дэд төслийн танилцуулгыг олон нийтэд 2021 оны 3 дугаар сарын 31-нд 20 цагаас хийлээ. 
Энэхүү арга хэмжээнд “Шинэ эхлэг цэг”ТББ-ын ИДХ-ийн төслийн зохицуулагч С.Энхжаргал, гүйцэтгэх захирал З.Уянга, ТУЗ-ын дарга С.Эрдэнэбат, БШУЯ-ны Инноваци, технологийн газрын дарга Д.Одгэрэл, TomYo Edtec-ын үүсгэн байгуулагч B. Баярсайхан нар төслийн танилцуулга, инноваци, гарааны бизнесийн талаар илтгэл тавьж оролцогчдын сонирхосон асуултад хариулж ажилалаа.Арга хэмжээнд нийт 190 гаруй оролцогч өөрсдийн сонирхосон асуултад хариулт авч оролцсон бөгөөд тэдний ихэнх нь төслийн сонгон шалгаруулалт, ил тод байдал хэрхэн яаж явагдах, сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүн ямар байгууллагын төлөөллөөс бүрдсэн эсэх талаар асуулт асууж хариулт авч оролцолоо.  
 


ИДХ-ийн танилцуулга их дээд сургуулийн оюутнуудад /Zoom/

“Инновацийг дэмжих хөтөлбөр”-ийн танилцуулга, гарааны бизнес, инновциийн талаар төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хамт олон үнэлгээний хорооны гишүүдтэй хамтран 2021 оны 3-р сарын 4-5 ны өдрүүдэд буюу өнгөрсөн Бямба, Ням гаргуудад СЭЗИС, ХҮИС, ШУТИС, ХААИС-ын оюутнуудад илтгэл тавьж тэдний сонирхосон асуултад хариулж ажиллаа. 



Төрийн байгууллагуудад хамтран ажиллах санал хүргүүлэлээ.

ИДХ-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Шинэ эхлэх цэг” (Стартап Монгол) ТББ-аас хөтөлбөрт оролцогсдод нийгэмд тулгамдсан асуудлыг тодорхойлоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олон нийтийн санал асуулга явуулж үр дүнг нь www.innovathon.mn сайтдаа нийтлээд байна. Мөн төрийн байгууллагуудын хувьд тулгамдаж байгаа асуудлаа ИДХөтөлбөрөөр дамжуулан шийдүүлэх боломжтой бөгөөд БШУЯ -аар дамжуулан бүх төрийн байгууллагуудад хамтран ажиллах санал хүргүүлээд байна. Санал нь дараах асуудлыг хөндсөн байна.
Үүнд:
  • Өөрийн байгууллагын зүгээс нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудын жагсаалт гаргаж бидэнд хүргүүлэх;
  • Дизайн сэтгэлгээ болон хөтөлбөр танилцуулах арга хэмжээнүүдэд оролцож асуудлаа танилцуулах;
  • Шалгарсан багуудад салбарын зүгээс мэргэжлийн менторын үйл ажиллагаанд оролцох;
  • Шалгаруулалт, үнэлгээнд хөндлөнгийн ажиглагчаар оролцож, багуудтай цаашид хамтран ажиллах.
Тулгамдсан асуудлыг шийдэх шийдэл боловсруулах тал дээр бид оролцогч багуудад санал болгох, шалгарсан тохиолдолд шийдлийг хэрэгжүүлэхэд тусламж үзүүлж хамтран ажиллах болно.  Асуудлаа ирүүлэхдээ асуудлаа товч тодорхойлох, зорилтот бүлэг, тоо, ач холбогдол, одоо ямар хэмжээнд шийдэгдэж байгаа гэх мэт нэг асуудлыг хагас хуудаснаас илүүгүй тодорхойлж ирүүлэхээр тусгасан болно.