Мэдээлэл

  • 2021-04-10
  • News
  • pudnaa

Инновацийг дэмжих хөтөлбөрийн эргэн тойронд

7 ХОНОГИЙН ТОЙМ

Төрийн байгууллагуудаас ИДХ-ийн хүрээнд шийдвэрлүүлэх санал ирүүллээ

ИДХ-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Шинэ эхлэх цэг” (Стартап Монгол) ТББ-аас хөтөлбөрт оролцогсдод нийгэмд тулгамдсан асуудлыг тодорхойлоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олон нийтийн санал асуулга явуулж үр дүнг нь www.innovathon.mn сайтдаа нийтэлснээс гадна төрийн байгууллагуудтай хамтран ажиллах тэдэнд тулгарч буй асуудлаа ИДХ-өөр дамжуулан шийдүүлэх талаар БШУЯ -аар дамжуулан бүх төрийн байгууллагуудад хамтран ажиллах санал хүргүүлсэн. 2021 оны 04-р сарын 09-ний өдрийн байдлаар төрийн байгууллагуудаас ирүүлсэн саналтай танилцана уу. Үүнд:

  • Кирилл-ээс үндэсний бичиг рүү ба эсрэгээр хөрвүүлэгч апп болон сайт;
  • Химийн хичээлийн туршилт хийх виртуал лабораторийн програм хангамж; хөгжүүлэх, econtent.edu.mn дээр ажиллуулах;
  • Физикийн хичээлийн туршилт хийх виртуал лабораторийн програм хангамж хөгжүүлэх, econtent.edu.mn сайт болон аппликейшн дээр ажиллуулах;
  • Биологийн хичээлийн туршилт хийх виртуал лабораторийн програм хангамж хөгжүүлэх, econtent.edu.mn сайт болон аппликейшн дээр ажиллуулах;
  • Монголд тохирсон боловсролын интерактив хичээл бэлдэх технологийн хялбар шийдэл;
  • Монголд тохирсон боловсролын цахим контент бэлдэх технологийн хялбар, хямд шийдэл;
  • Монгол хэлний дүрмийн аппликейшн;
  • Монгол бичгийн дүрмийн аппликейшн;
  • Бүх хичээлийн сорил /quiz/ аппликейшн;
  • Бүх хичээлийн томьёоны аппликейшн.

“Design thinking” аргачлалын сургалт явагдлаа 

“Инновацийг дэмжих хөтөлбөр”-ийн дэд төслийн санал авах бүртгэлийг 2021 оны 03-р сарын 29-өөс 04-р сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулж байна бөгөөд төсөл хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс бүртгүүлсэн оролцогч нартаа асуудлаа тодорхойлоход нь туслах зорилгоор гарааны бизнесийн “Design thinking” буюу “Дизайн сэтгэлгээ” сургалтыг өдөр бүр 20:00 цагаас явуулж байна. Уг сургалтаар дамжуулан тулгамдаж буй асуудлаа хараахан тодорхойлж амжаагүй оролцогч нартаа туслахаас гадна ИДХ-ийн талаарх танилцуулга хийж тэдний сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

Санаа хаанаас гардаг вэхэлэлцүүлэг хийгдлээ

2021 оны 04-р сарын 6-нд “Шинэ Эхлэх Цэг” ТББ-ын ИДХ-ийг хэрэгжүүлэгч багийн хамт олон “Санаа хэрхэн олох вэ? сэдэвт хэлэлцүүлгийг олон нийтийн дунд clubhouse платформоор явууллаа. Уг хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр TECH Stars ХХК-ын Ази Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Д.Бат-Октябрь, Монгол Улсаас ХонгКонг Улсад худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаа Г.Энхболор нар уригдан оролцлоо. Хэлэлцүүлэгт нийт 100 гаруй хүн оролцож шинэ арга барил эзэмшихээс гадна ИДХ-ийн танилцуулга болон сонирхсон асуултдаа хариулт авлаа. 

Телевизийн мэдээнд оров

ИДХ-ийн танилцуулгыг 2021 оны 04-р сарын 07-ны өдөр TV9 телевизийн мэдээнд ИДХ-ийн зохицуулагч С.Энхжаргал орж хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Мөн 04-р  сарын 09-ны оройн 20:00 цагийн мэдээний хөтөлбөрт ИДХ-ийн зохицуулагч С.Энхжаргал, төслийн багийн ахлагч С.Эрдэнэбат, маркетингийн мэргэжилтэн З.Билэгбаатар нар оролцож хөтөлөрийн танаар мэдээлэл хийж ажиллалаа.   

Бид төрийн байгууллагуудын ирүүлсэн саналыг тухай бүрд нь нэгтгээд  www.innovathon.mn сайтдаа нийтлэх болно.