Олон нийтэд ашиглаж байгаа аппликэйшн судалгаа

  • Төрийн үйлчилгээ
    Лого Нэр Тайлбар
    eMongolia Иргэн болон хуулийн этгээд лавлагаа, тодорхойлолт авах, үйлчилгээний хүсэлт гаргах. Төрийн байгууллагын хаяг байршил, цагийн хувиаарь.
    eBarimt Цахим төлбөрийн баримтын систем: Татварын нэгдсэн системд холбогдсон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжээс хэвлэсэн төлбөрийн баримтыг бүртгүүлж, сугалааны урамшуулалд оролцох мөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийн буцаан олголтын урамшуулал авах боломж бүрдэнэ.
    Цахилгаан Хэрэглэгч Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэдийг эрчим хүчээр хангадаг УБЦТС ХК-иас зах зээлд нэвтрүүлж буй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болох “Цахилгаан хэрэглэгч” програм хангамжийн мобайл хувилбарыг та бүхэнд танилцуулж байгаад таатай байна.
    ТҮЦ машин “ТҮЦ" машинаар дамжуулан иргэд өөрийн амьдарч буй хамгийн ойрхон үйлчилгээний төв, байгууллагаас дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бөгөөд яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломж бүрдэж байгаа юм. Үүний үр дүнд иргэний цахим үнэмлэх анх удаа олон нийтийн хэрэглээнд нэвтэрч цахим засаглалын ажил нэг алхмаар урагшилж байна.
    Smart UB Ухаалаг Улаанбаатар аппликейшн нь нийслэл Улаанбаатар хотын үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг танд хүргэх болно.
    Нийгмийн даатгалын ерөнхий газар Даатгуулагч та энэ програмыг ашиглан өөрийн Нийгмийн даатгалд даатгагдсан байдал, авсан зардал, тэтгэвэр, тэтгэмжийн талаар болон, Нийгмийн даатгалтай холбоотой хууль, тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой.
    Төсвийн хөрөнгө оруулалт - Public Investment Иргэн та улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаарх бүхий л мэдээллийг гар утаснаасаа харах боломжтой боллоо.
    Economic Cooperation Эдийн засгийн хамтын ажиллагааны мэдээллийн удирдлагын систем
    1212.mn Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны албан ёсны гар утасны аппликейшн нь www.1212.mn сайтаас бүх статистик мэдээллийг хүснэгт, график болон газрын зураг дээр харуулсан шиг янз бүрийн хэлбэрээр өгдөг. Мэдлэгээ сорих тоглоом, номын сан, мэдээ, валютын ханш, долоо хоногийн үнийн ханш гэх мэт сонирхолтой онцлог шинж чанаруудтай. Энэ нь монгол, англи хэл дээр байдаг.
    UB ERP “UB ERP” дотоод удирдлагын систем нь ННЗБ-уудын үйл ажиллагаа, албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, инновацийг нэвтрүүлсэн, технологийн шинэ шийдэл бүхий нэгдсэн удирдлага хяналттай, уян хатан, цогц систем юм.
    Smart Car Смарткарын танилцуулга SmartCar цахим үйлчилгээ нь тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд зориулсан тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ юм. Хэрэглэгч та энэхүү цахим системээр үйлчлүүлснээр өөрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч түргэн шуурхай авна.
    e-taz Төрийн алба Төрийн албаны зөвлөл Төрийн албаны шалгалт Ерөнхий шалгалт Төрийн албаны ерөнхий шалгалт Төрийн албаны шалгалтТөрийн албаны зөвлөл Шалгалт Ерөнхий шалгалт ТАЕШ Төрийн алба Төрийн албаны тест ТАЗ Сорил Гарын авлага Сонгон шалгаруулалт Тест
  • Боловсрол
    Лого Нэр Тайлбар
    Tomyo Боловсролын асуудал технологийн шийдэл. Гадаадад сурах мөрөөдлийг тань гарт багтах шийдэл. Үнэтэй, төвөгтэй, хэцүү замналыг чинь хялбаршуулсан томъёог танилцуулж байна.
    Esan ESAN цахим системээс ном, товхимол, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны тайлан, төгсөгчдийн судалгааны ажил, сонин, сэтгүүл зэрэг оюуны бүтээлүүдийг үнэгүй унших, татаж авах, худалдаж авах, шинэ номын захиалга өгөх, хуулбар шалгуурын систем ашиглах, уншсан контентоос эш татах, өөрийн түүхийг хадгалах, өөрийн бүтээлээ нийтлэх боломжтой.
    Mplus Монгол хэл дээрх мянга мянган оюуны бүтээл / Аудио ном, Цахим ном, Подкаст/
    Тэтгэлэг Гадаадад тэтгэлгээр суралцахыг хүсэгчдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн нэгдсэн аппликэйшн.
    Тунгаамал толь Тунгаамал бол дуу хоолойгоор идэвхжүүлсэн монгол бичгийн толь бичиг бөгөөд таны яриаг танихын тулд "Чимэгэ" хэмээх монгол хэл таних технологийг ашигладаг.
    Econtent Econtent аппликейшн шинэчлэгдэж цоо шинэ өнгө төрх, нэмэлт боломжуудтай боллоо. Сурах бичиг унших нь илүү хялбар бас үзэмжтэй боллоо. Та апп-аа ашиглан теле хуваариа харж теле хичээлээ үзэхээс гадна интерактив хичээлээ ч хийх боломжтой боллоо.
    Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь Монгол хэлний тухай хуулийн дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 05 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолын дагуу толь зохиох ажлын хэсэг байгуулан тус Зөвлөлийн Ажлын албаны дэргэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачдын баг бүрдүүлж, энэхүү толийг боловсруулан танд толилуулж байна.
    Melearn: Онлайн сургалтын нэгдсэн апп Монголын анхны онлайн сургалтын нэгдсэн систем Melearn-нь дэвшилтэт технологид суурилсан Монголын хамгийн анхны онлайн сургалтын аппликэйшн юм.
    Hippocards Гадаад хэл сурах амархан боллоо. Hippocards бол бүх насны хүмүүст зориулсан гадаад хэлний үг цээжилдэг супер аппликейшн юм.
    Misheel Study (Солонгос хэл) Үгийн баялаг - Анхан, дунд, гүнзгий шатны 50 мянга гаруй толгой үгсийн сангаас бүрдсэн Солонгос Монгол толь бичиг таны гар дээр.
    Хүүхэд бүрт Хүүхдийн хүмүүжил төлөвшил, хөгжил болон хүүхдийн эрх, хамгааллын талаарх ойлголтыг олон нийтэд түгээх зорилготой ‘‘ХҮҮХЭД БҮРТ’’ аппликэйшн
    Монгол толь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид монгол үндэстний эрхэмлэн дээдэлж, уламжлан баяжуулсаар ирсэн эх хэлнийхээ үгийн сангаас 60000 гаруй толгой үг, 80000 гаруй холбоо үг бүхий “Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээн Танд толилуулж байна.
    Багш Багш, сурагч, сургууль, эцэг эxийн xарилцаx дижитал платформ - Bagsh, bagshapp
  • Эрүүл мэнд
    Лого Нэр Тайлбар
    Hellobaby: Жирэмсэн ээжийн цогц хөтөч Бяцхан үрээ хэвлийдээ тээх 40 долоо хоногийн гайхамшигт аяллын турш “Hellobaby” таны гараас хөтлөн, туслан чиглүүлэх болно. “Hellobaby” жирэмсэн ээжийн хөтчийг ашиглахдаа өөрийн төрөх өдрийг (хэрэв сайн мэдэхгүй байгаа бол сүүлийн сарын тэмдэг ирсэн эхний өдөр) оруулснаар таны жирэмсний хугацааг аппликейшн өөрөө тооцоолж бүртгэнэ.
    Onefit ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл юм. Өдөр бүр шинэ дасгал хөдөлгөөн хийж, өөрийн биед таарсан фитнес болон спортын төрлийг олох боломжтой. Хүссэн үедээ, хүссэн фитнес клуб, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэн иог, аэробик, бүжиг, бие хамгаалах урлаг, теннис зэргээр хичээллэх боломжтой. Бүх төрлийн спорт, фитнесийг нэг гишүүнчлэлээр.
    Insur Худалдан авалтаас үүсэх бонус оноонуудаа нэгтгэн, эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг гар утаснаасаа авч хувийн эмнэлэгүүдээр үйлчлүүлэх боломжтой дижитал флатпорм юм.
    Анхны тусламж Та бүхэн эрүүл мэнд анхны тусламжийг энэхүү апплекейшний тусламжтайгаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг цаг алдалгүй хамгаалж, аврах боломжтой. Мөн бусдад дамжуулан олон нийтийг эрүүл мэнд анхны тусламжийг мэдлэгтэй болгоход туслахыг хүсч байна.
    Shuurkhai 119 Шуурхай 119 нь таныг дэлхийн аль өнцгөөс COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбох, үнэ төлбөргүй аппликэйшн юм. Хилийн чандад буй иргэдээ цар тахалтай холбоотой мэдээллээс хоцроохгүй, хэн нэгнээр дамжсан эсвэл баталгаагүй эх сурвалжаас найдваргүй мэдээлэл авахаас сэргийлж хэрэглээнд нэвтрүүлж байна.
    Гэрэл нэмье БЗДХ, хүчирхийлэл, гэр бүл төлөвлөлт, бэлгийн бойжилтын талаарх цогц мэдлэгийг олгоно
    Монгол анагаах ухаан Монгол, Төвд эмнэлэгт үндэс гэдэсний үрэвсэл засахад хэрэглэдэг.
    Eejuud Жирэмсний хяналт, Хүүхдийн дархлаажуулалт , Төрөх үеийн өвдөлт хэмжих, Сарын тэмдэгийн хуанли хөтлөх, Нярайн асаргаа, сувилгааны талаар зөвлөмж, Шаардлагатай эрүүл мэндийн зөвлөгөөнүүд, Жирэмсэн үеийн биеийн жингийн хяналт, Төрөх үеийн бэлтгэл, Ээж нарын зөвлөгөө, Цаг үеийн мэдээ мэдээлэл, Хөхөөр хооллолт болон нэмэгдэл хооллолт зэрэг олон хэрэгтэй мэдээ, мэдээллүүдийг авч чадна
    edaatgal Одооноос та эрүүл мэндийн даатгалын мэдээллээ хялбар, хурдан харах боломжтой боллоо
    WE WALK MONGOLIA Энэхүү апп нь таны алхалтыг урамшуулан км бүрт оноо гардуулах болно.
    Эмч Эмч, эмнэлэгийн мэдээллийг xүлээн аваx нэгдсэн дижитал платформ. Цаг аваx, онош өгөx, зөвлөгөө аваx, эм бичүүлэx, заxиалаx - emch app.
    Сарын тэмдгийн хуанли 2 Энэ апп-ийн тусламжтай та өөрийн гэсэн сарын тэмдгийн хуанлитай болох бөгөөд жирэмслэлтээс сэргийлэх болон хүүхдээ төлөвлөх, хүүхдийнхээ хүйсийг урьдчилан мэдэх боломжтой юм.
    emneleg.mn Та бүхэн бүх төрлийн эмнэлгийн мэдээлэл болон өөрт шаардлагатай эрүүл мэндийн зөвлөгөөг эндээс аваарай. Мөн бид эрүүл мэндийн яаралтай тусламж хүрч үйчллэх боломжгүй үед дуудлагын сувилагчийн үйлчилгээг санал болгож байна.
  • Үйлчилгээ
    Лого Нэр Тайлбар
    Gerege Гэрэгэ нь төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг гүйцэтгэх чадвартай үндэсний нийгмийн сүлжээ юм. Бид таны амьдралыг хөнгөвчилж, найз нөхдийг тань ойртуулж илүү ухаалаг, бүтээмжтэй амьдрахад тань тусална.
    UBCab UBCab нь түргэн шуурхай, найдвартай, 24 цагаар ажилладаг такси дуудлагын аппликэйшн юм. Замын хажууд гар өргөж зогсох, төлбөртэй тусгай дугаарлуу залгаж нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй. Та апп-аа ашиглан өөрт хамгийн ойр байгаа такситай холбогдож тав тухтай үйлчлүүлээрэй.
    SuperUp SuperUp.mn нь хэрэглэгчдэд нэг бүрчлэн санхүүгийн илүү өргөн хэмнэлт, хялбар цахим үйлчилгээ үзүүлэх зорилготой монголын анхны финтек амьдралын хэв маягийн програм юм.
    MEX Та нэгэн зэрэг олон жолоочоос сонгон, түргэн хугацаанд ачаа тээвэрлүүлэх боломжтой. MEX аппликейшн нь ачаа тээвэрлүүлэхийг хүссэн хэрэглэгчийн захиалгыг жолоочид дамжуулан холбох зорилгоор Могул Экспресс ХХК-н бүтээсэн аппликейшн юм.
    LendMN LendMN эрхлэх ББСБ заавал Монгол Улсын орон нутгийн дүрэм, журам, стандартыг баримталж . Түүнээс гадна бид Мөнгө угаахтай тэмцэх комисс, Мэдээллийн нууцлалын үндэсний комиссын шаардлагыг хангаж ажилладаг.
    Unegui-mn Unegui.mn - Монголын хамгийн том зарын сайтны апп. Бүх төрлийн худалдаа, үйлчилгээ, ажлын байр, оффис түрээс. Бүхнийг нэг газраас. Аппаар дамжуулан зар харах, зар нэмэх болон засах боломжтой.
    TokTok TokTok бол хүнсний хүргэлт, хүнсний бүтээгдэхүүн, ундаа, барааг хүргэх гэх мэт таны өдөр тутмын бүх хэрэгцээнд зориулагдсан програм юм. Хүссэн газраа бид танд хүргэх болно.
    Gastro Delivery Бид Gastro Delivery аппликейшн болон www.gastrodelivery.mn вэб сайтаараа дамжуулан хэрэглэгч нартаа Улаанбаатар хотын бүх төрлийн ресторан, зоогийн газар, кофе шоп, лоунж, кафег ухаалаг гар утсандаа багтаан, байршил, орон зай үл харгалзан үйлчлүүлэх шийдлийг санал болгож байна.
    MMarket ММаркет апп нь танд онлайнаар хамгийн хямд, хамгийн чанартай барааг санал болгож байна. ММаркет үйлчилгээ нь бараа сонголт, төлбөр, захиалгыг нэг дор хийх боломжтой бөгөөд захиалгад хяналт тавьж, гэрт 24 цагийн дотор түргэн шуурхай, найдвартай хүргэж өгнө.
    SocialPay Таны амьдралын хэв маягийг маш хялбарчлах бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
    Mongol Chat - Mongolian Social and Payment Монголын үндэсний сошиал аппликейшн. Монгол чат танд дараах боломжуудыг олгож байна: Өндөр нууцлал: Чаталж буй хоёр хүний дата өөр хэнд ч уншигдах болон хадгалагдах боломжгүй. Монгол чатын сервер дээр ч чатын түүх үлдэхгүй тул та аюулгүй байдал, чатны эрх чөлөөг мэдрээрэй. Технологийн дэвшил “Утсан түрийвч”: Та бүх банкны картаа холбон хэтэвчээ цэнэглэх шаардлагагүй шууд шимтгэлгүй мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоогоо хийх боломжтой. Өндөр хурд: Интернетийн хурднаас үл хамааран хоорондоо мэдээлэл солилцож, хязгааргүй хурдаар чатлах боломжтой. Хөгжилтэй стикер: Таныг найзуудтайгаа хөгжилтэй яриа өрнүүлэх, зугаатай байдлыг хангахад тань манай Монгол хэв маяг агуулсан сонирхолтой стикерүүд туслах болно. Шинэ боломжууд: Таны амьдралын зөв хэв маяг, алтан цагийг хэмнэх шинэ боломжуудыг тасралтгүй хөгжүүлнэ.
    Monpay ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН ШИЙДЭЛ Монпэй апликейшныг танилцуулж байна.
    Look TV Look TV нь хэрэглэгч танд Монгол, гадаадын шилдэг телевизийн сувгууд болон албан ёсны эрхтэй кино, олон ангит кинонуудыг сүлжээ харгалзахгүй, интернэт холболт ашиглан хаанаас ч үзэх боломжийг олгож байна. Ингэснээр та компьютер, таблет, гар утас зэрэг ухаалаг төхөөрөмжүүд ашиглан гадуур явах үедээ, ажил дээрээ, мөн гадаадад сурч, ажиллаж амьдарч, аялж явах үедээ ч байршил харгалзахгүй ашиглах боломжтой.
  • Бусад
    Лого Нэр Тайлбар
    Nomgon Sanchir Мэргэшсэн жолооч болох гэж байгаа чадварлаг жолооч танд зориулсан шалгалтын болон сэдвийн тестийн горимоор ажиллах боломжтой.
    ХҮЧИРХЭГ ОХИД Энэхүү апп нь хүүхэд, өсвөр үеийнхэн, залуу эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн бэлгийн халдлага, дарамт, хүчирхийллийг таниулж, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт өгөн "хүчирхэгжүүлэх" зорилготой. Гэхдээ та зөвхөн охид эмэгтэйчүүдэд зориулсан юм байна гэж андуурав аа. Апп-д хөвгүүдэд болон насанд хүрэгчдэд зориулсан ангиллууд ч бий.
    zamnal ЗАМНАЛ апп нь таны яг одоогийн байршлаас очих газар хүртэлх хамгийн сайн замыг санал болгоно. Ингэснээр та хамгийн богино замыг хамгийн бага хугацаанд туулах болно.
    U money Бүртгэгдсэн хэрэглэгчид картын дугаараа оруулбал нийтийн тээврийн хэрэгслийг сүүлийн 7 хоногт харах боломжтой. Энэхүү аппликейшн нь тэдний картын үлдэгдлийг шалгах, дамжин өнгөрөх мэдээллийг үзэх (Umoney картыг нийтийн тээврээр ашиглах тохиолдолд). Www.u-money.mn сайтад бүртгэлтэй хэрэглэгч бүртгэлтэй мэдээллээр шууд нэвтрэх боломжтой бөгөөд бүртгүүлээгүй тохиолдолд та энэхүү аппликейшнээр дамжуулан бүртгүүлэх боломжтой.
    ONIS POS Дэлгүүр, зах, лангуу, үүргийн худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт зориулсан аппликейшн. Борлуулалтын үйл ажиллагааг хялбаршуулан, худалдан авагчид татварын албан ёсны төлбөрийн баримт гаргаж өгнө.
    UB Smart Bus Улаанбаатар хотын иргэнд зориулсан апп. Апп нь Автобусны маршрут, автобус ирэх маршрутын мэдээллийг өгдөг.
    Gertee "Гэгээлэг бүхнийг гэртээгээс" уриан дор "Гэртээ"-н хамт олон нь таны өдөр бүрийн амьдралд тус нэмэр болох зорилготой аппликэйшнийг зорилго нэгт залуучуудтай бүтээлээ
    zangia.mn Zangia.mn нь Монголын хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч болон ажил горилогч нарт бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хувь хүний хөгжил, карьер хөгжлийн чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлэгч үндэсний компани юм. Бид 2009 оноос хойш үндсэн үйл ажиллагаанаас гадна “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт”, “Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа”, “ERP систем хөгжүүлэлт” “Академи”-ийн онлайн сургалт, шалгалт зэрэг хөдөлмөрийн зах зээлд чиглэсэн олон ажлыг амжилттай хийж байгаа билээ.
    Надад ойр (Nadad oir) Надад ойр Таны өдөр тутмын хөтөч Өөрт ойрхон хэрэгцээт цэгүүдийн мэдээллийг хурдан олох боломж Энэхүү аппликейшн нь Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа идэвхитэй явуулж буй 17000 ААН-ыг ангилан хэрэглэгч таны өдөр тутмын хэрэгцээнд зориулан танд ойр байгууллагын -Хаягын мэдээлэл -Ажиллах цагийн хуваарь -Үйл ажиллагааны чиглэлийн мэдээллийг өгөх болно. Мөн цаг агаарын мэдээ харах, өөрийн сонгосон газартаа хүрэх замаа олоход туслах MINUMAP-д тулгуурлан хийсэн Надад ойр аппликейшн бэлэн боллоо.
    Imap Улс орон бие даасан дижитал газрын зураг, хаягжилтын системтэй байх ёстой билээ, тэгж гэмээн энэ түгжрэл, онлайн худалдаа нийгмийн үйлчилгээ сайжирч Монгол Улс Дижитал Шилжилтийг амжилттай даван туулнаа....2021 Оны 6 сарын 1 нд албан ёсоор нээлтээ хийж Монгол хүн бүрийн утсан дээр татагдсан хамгийн хэрэгцээтэй аппликейшн байх болно. imap.mn
    Чимэгэ интро Дуу ярианы технологийн дэвшлийг ажил, амьдралдаа ашиглан дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн хийж бүтээхийг хүсвэл “Чимэгэ системс” танд тусална.
    Onedayjob Мобайл аппликейшн нь Монгол Улсад ажил хайж буй хүмүүст цагийн болон түр хугацааны, богино хугацааны ажлын хамгийн сүүлийн үеийн, үнэгүй ажлын байрыг олгодог. Монгол Улсад түр хугацаагаар ажил хайж байгаа оюутнууд түр зуурын ажил олоход зарим бэрхшээлтэй тулгардаг.