Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх
таван жилийн үндсэн чиглэл

Зорилго 1. Үндэсний нэгдмэл бахархлыг сэргээж,эх хэл,түүх, өв соёлоо дээдэлсэн эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэсэн Монгол хүнийг хөгжүүлж, нийгмийг соён гэгээрүүлнэ.

Үндэсний бахархал, эв нэгдэл

Зорилт 1.1 Үндэсний нэгдмэл бахархлыг сэргээж, хамтын үнэт зүйлс, тэмүүлэл, эх оронч үзэл, эв нэгдлийг бэхжүүлнэ:

  1. 1.1.1. уран бүтээл, утга зохиолд үндэсний бахархлыг сэргээх агуулгыг тусгаж, Монголчуудын уламжлалт төрт ёсоо дээдлэх эх оронч үзлийг сэргээнэ.
  2. 1.1.2.үндэсний бахархал, Монгол өв соёлыг өвлүүлэх, үндэсний дархлаа бий болгох аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгоно.
  3. 1.1.3.төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг үндэсний онцлогийг шингээсэн агуулгаар баяжуулна.
  4. 1.1.4.соёлын өвийг хамгаалах тогтвортой механизм бүрдүүлнэ.
  5. 1.1.5.соёл урлагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, хүний нөөцийг хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
Нүүдлийн соёл иргэншилт монгол

Зорилт 1.2 Нүүдлийн өв соёлоо хадгалж, ёс заншил, уламжлалаа түгээн дэлгэрүүлнэ:

  1. 1.2.1.өв соёл, зан заншлаа дээдэлсэн, бүтээлч, оюунлаг, үндэсний соёлын мэдлэг, чадвар, дадалтай монгол хүнийг төлөвшүүлж, монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх цогц арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлнэ.
  2. 1.2.2.нүүдлийн соёл, иргэншлийн судалгааны төв байгуулах ажлыг эхлүүлсэн байна.
  3. 1.2.3.үндэсний сор бүтээл, брэнд, үндэсний шинэлэг бүтээл зэргийг монгол үндэсний нүүдлийн соёлын онцлогт тохируулан бүтээнэ.
  4. 1.2.4.хүүхдийн соёлын өв, хөгжлийн төвийг байгуулах ажлыг эхлүүлнэ.
Монгол хэл, бичиг

Зорилт 1.3 Үндэсний Монгол хэл, бичгээ чанартай эзэмшиж, хэрэглэж хэвшинэ:

  1. 1.3.1.бүх шатны сургалтын байгууллагад Монгол хэл, бичгийн боловсролыг суралцагчдад чанартай эзэмшүүлж, хүн бүрийн эх хэлний боловсролыг дээшлүүлнэ.
  2. 1.3.2.Монгол хэл, бичгийг нийтийн болон албан хэргийн түвшинд зөв хэрэглэж хэвшүүлнэ.
Эрдэм судлал-нийгмийн соён гэгээрэл

Зорилт 1.4 Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон монголын түүх, хэл, соёл, ёс заншил, нүүдлийн соёл иргэншил, шашин, гүн ухааны судалгааг хийж нийтийн хүртээл болгон хэвшүүлж, нийгмийн соён гэгээрлийг өндөр түвшинд хүргэнэ.

  1. 1.4.1.үнэт зүйлийн судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг эрэн сурвалжилж бүртгэн, мэдээллийн сан бий болгож, судалгааны эргэлтэд оруулна.
  2. 1.4.2.олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэлийн судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлж, нийтийн хүртээл болгоно.
Дэлхийн монгол

Зорилт 1.5 Олон улс дахь Монгол үндэсний үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлж, монгол соёлын хүрээг тэлнэ:

  1. 1.5.1.Монгол хүний онцлог, давуу тал, үнэт зүйлийг тодорхойлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ.
  2. 1.5.2.хилийн чанадад байгаа Монгол Улсын соёлын өвийг бүртгэх ажлыг зохион байгуулна.
  3. 1.5.3.үндэсний соёл, урлаг, зан заншил, ахуй, спорт, хоол хүнс судлалыг хөгжүүлж, өргөжүүлнэ.

Зорилго 2. Чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ.

Боловсрол

Зорилт 2.1 Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ:

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
  1. 2.1.1.сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн насыг 3-5 болгож, 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулж, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангана.
  2. 2.1.2.ерөнхий боловсролын сургалтын чанарын үндэсний үнэлгээг жил бүр хийж, олон улсын үнэлгээнд хамруулна.
  3. 2.1.3.Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан Монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын байгууллагад хэрэгжүүлнэ.
  4. 2.1.4.төрийн өмчит их сургуулийн засаглалыг төрөөс хараат бус болгож, эрх зүйн орчныг сайжруулан судалгааны их сургууль болгоно.
  5. 2.1.5.хөгжлийн тэргүүлэх чиглэл болон эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олгоно.
  6. 2.1.6.Засгийн газрын тэтгэлгээр дотоод, гадаадад суралцагчидтай гэрээ хийж, хөдөлмөрийн зах зээлийн захиалгатай уялдуулан мэргэжлээр нь томилон ажиллуулдаг болгоно.
  7. 2.1.7.багшийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэн, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан үнэлэмжийг бодитой болгож, нийгмийн баталгааг хангана.
  8. 2.1.8.газар зүйн мэдээллийн системд үндэслэн сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүчин чадал, ашиглалт, бүтэц, хэв шинж, байршлыг оновчтой тогтоож, хүн амын өсөлтийн хэтийн төлөвтэй уялдуулан хүртээмжийг нэмэгдүүлэн, тэгш байдлыг хангах тогтолцоог бэхжүүлнэ.
  9. 2.1.9.цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, ерөнхий боловсролын сургуульд "Үдийн хоол" үйлчилгээг бүрэн нэвтрүүлнэ.
  10. 2.1.10.цахим, зайн сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг тогтоон, сургалтын платформыг хөгжүүлэн багш нарын оролцоог дэмжиж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах боломжийг бүрдүүлсэн насан туршийн тогтолцоог бэхжүүлнэ.
  11. 2.1.11.боловсролын удирдлагын мэдээллийн системийг бүх түвшинд хөгжүүлж, бусад салбарын мэдээллийн сантай холбон, бодлого, төлөвлөлт, статистик мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээнд ашиглан, боловсролын үйлчилгээг цахимжуулна.
  12. 2.1.12.олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлнэ.
Эрүүл мэнд

Зорилт 2.2 Эрүүл мэндийн чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцооны шинэчлэл хийнэ:

  1. 2.2.1.халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах, илрүүлэх тогтолцоог үндэсний түвшинд шинэчлэн, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлнэ.
  2. 2.2.2.хүн амын эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, үндэсний түвшинд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх замаар иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлж, сэргийлж болох нас баралтын түвшинг бууруулна.
  3. 2.2.3.оношилгоо, эмчилгээний уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр иргэд оршин байгаа газар нутагтаа бүрэн оношлогдох, эмчлэгдэх боломжийг бүрдүүлнэ.
  4. 2.2.4.яаралтай тусламжийн чанар, хүртээмж, чадавхыг үндэсний түвшинд сайжруулж, парк шинэчлэлийг хийнэ.
  5. 2.2.5.гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн арга хэлбэрийг нэвтрүүлж, эмнэлгийн хагас бие даасан байдлыг ханган, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх замаар улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын үр ашгийг дээшлүүлж, иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн бэрхшээлийг бууруулна.
  6. 2.2.6.эрүүл мэндийн салбарт цахим үйлчилгээг өргөжүүлэн үндэсний эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдэж, өдөр тутмын оношилгоо, үйлчилгээнд алсын зайн технологийг бүрэн нэвтрүүлнэ.
  7. 2.2.7.эм, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдлыг хангах, хангамж хүртээмжийг нэмэгдүүлэх хяналтын тогтолцоог бүрдүүлнэ.
  8. 2.2.8.эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулна.
Гэр бүл

Зорилт 2.3. Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж, хүн амын тогтвортой өсөлт, хүний хөгжлийг дэмжинэ:

  1. 2.3.1.хүн амын тогтвортой өсөлтийг дэмжсэн, судалгаа, нотолгоонд суурилсан, гэр бүлд ээлтэй хөгжил, хамгааллын үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.
  2. 2.3.2.хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, төлөвшлийг дэмжихэд эцэг, эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлнэ.
  3. 2.3.3.залуу гэр бүлийг дэмжсэн орчин нөхцөл сайжирна.
  4. 2.3.4.хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настанд ээлтэй, хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөр эрхлэх боломжоор хангана.
  5. 2.3.5.хүүхдийн эрхийг дээдлэн, аливаа хэлбэрийн хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамт, хөдөлмөрийн мөлжлөгөөс ангид байлгах чиглэлээр эрх зүйн орчныг чангатгаж, хэрэгжилтэд хатуу хяналт тавих тогтолцоог бий болгоно.
Шинжлэх ухаан, инновац

Зорилт 2.4. Шинжлэх ухаан, технологийг улс орны тогтвортой хөгжлийн үндсэн хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлж, үр ашигтай үндэсний инновацын тогтолцоог бүрдүүлнэ:

  1. 2.4.1.шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгаа, шинжилгээний чиглэлийг оновчтой болгон, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг үе шаттай нэмэгдүүлнэ.
  2. 2.4.2.шинжлэх ухаан, технологи, инновацын хүний нөөцийг үе шаттай бэлтгэх, чадавхжуулах нэгдсэн бодлого хэрэгжүүлж, эрдэм, шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлнэ.
  3. 2.4.3.эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан “Үндэсний судалгааны төв”-үүдийг байгуулах замаар нөөцийг төвлөрүүлж, эрдэм шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлэн зөв ашиглаж, судалгааны ажлын нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
  4. 2.4.4.шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг татварын бодлого, эдийн засгийн хөшүүргээр дэмжсэн эрх зүйн шинэчлэлт хийгдэнэ.
  5. 2.4.5.шинжлэх ухаан, технологи, инновацын дэд бүтцийг бий болгож, төрөлжсөн нээлттэй лабораторийг байгуулж, шинжлэх ухааны парк, хүрээлэнгийн цогцолбор, уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн барилгыг ашиглалтад оруулна.
  6. 2.4.6.эрдэм шинжилгээний ажилтны мэдлэг чадвар, бүтээлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг олон улсын үнэлгээний жишигт нийцүүлж, үр дүнд тохирсон цалин, урамшууллын тогтолцоог бүрдүүлсэн байна.
  7. 2.4.7.шинжлэх ухаан, технологи, инновацын статистик мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог олон улсын нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно.
  8. 2.4.8.хэмжил зүйн лабораторийг олон улсын жишигт хүргэсэн байна.
  9. 2.4.9.шинжлэх ухааны байгууллагуудын бүтээл, судалгааны үр дүнг их, дээд сургуулийн сургалтад ашигладаг механизмыг бүрдүүлж, сургалт, судалгаа, инновацын төвүүдийг их, дээд сургуулиудад байгуулна.
Хүнд ээлтэй амьдрах орчин

Зорилт 2.5. Эрүүл баталгаат орчныг бий болгоно:

  1. 2.5.1.хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох чадвартай болж, хүнсний аюулгүй байдал хангагдана.
  2. 2.5.2.орон сууц, ногоон байгууламжийн стандартыг олон улсын түвшинд хүргэж, шинэчилнэ.
  3. 2.5.3.агаар, ус, хөрсний бохирдол болон дуу чимээг багасгаж, цэвэр, ногоон байгууламж бүхий орчныг нэмэгдүүлнэ.
  4. 2.5.4.эрүүл мэндийн болон орчны тандалт, нөлөөллийн үнэлгээ хийх тогтолцоог бий болгож бэхжүүлнэ.
  5. 2.5.5.хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлнэ.
  6. 2.5.6.хот суурины үерийн далан суваг, борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Хөдөлмөрийн зах зээл

Зорилт 2.6.Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг хангах, хэрэгцээнд суурилсан хөдөлмөрийн хөлс, урамшууллын оновчтой тогтолцоог бэхжүүлнэ:

  1. 2.6.1.хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг шинэчилж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгоно.
  2. 2.6.2.ажилгүйдлийн даатгалын тогтолцоо боловсронгуй болж, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг үр дүнд суурилсан санхүүжилтийн арга хэлбэрийг нэвтрүүлэн ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  3. 2.6.3.оюуны хөдөлмөрийг дэмжсэн цахим, зайн ажлын байрыг нэмэгдүүлнэ.
  4. 2.6.4.албан бус хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийг сайжруулна.
  5. 2.6.5.төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ.
Монгол хүний удмын сан

Зорилт 2.7.Угийн бичиг хөтлөх уламжлалыг сэргээж, дэмжинэ:

  1. 2.7.1.хүн бүр удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөх үндэсний уламжлалыг сэргээнэ.
  2. 2.7.2.цус ойртолтоос сэргийлж, удамшлын өвчин болон төрөлхийн согогтой хүүхдийн эрт оношилгооны чадавхыг дээшлүүлнэ.
  3. 2.7.3.гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачдын тооны зохист түвшнийг хадгалах, хяналт тавих тогтолцоог бэхжүүлнэ.
  4. 2.7.4.хүн амын удмын сан, нөхөн үржихүйг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн орчныг бий болгоно.

Зорилго 3.Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэн, хүн амыг орон сууцаар хангах тогтолцоог бий болгож, дундаж давхаргын хүрээг тэлж, амьдралын чанарыг дээшлүүлнэ.

Нийгмийн хамгаалал ба даатгалын тогтолцооны шинэчлэл

Зорилт 3.1 Нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчилнэ:

  1. 3.1.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг шинэчилж даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэн, уримтлалын нэгдсэн сан байгуулагдан иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийгдэнэ.
  2. 3.1.2.иргэн бүр нэрийн дансандаа бодит хуримтлалтай болж, дансны үлдэгдлийн тодорхой хувийг гэр бүлдээ өвлүүлэх нийгмийн даатгалын шинэчлэл хийгдэнэ.
  3. 3.1.3.нийгмийн халамж зорилтод бүлэгт хүрч, халамжийн үйлчилгээ ил, тод нээлттэй, чирэгдэлгүй болно
  4. 3.1.4.хүн амын бүлгүүдийн ялгаатай хэрэгцээ, нийгмийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг үзүүлнэ.
  5. 3.1.5.нийгмийн даатгалын сангийн болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин болон хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ.
Орлогод нийцсэн орон байр

Зорилт 3.2.Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөг бүхий сууцаар хангах тогтолцоог бүрдүүлнэ:

  1. 3.2.1.нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулдаг тогтолцоог бий болгоно.
  2. 3.2.2.үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, орон сууцжуулах хөтөлбөрийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хэрэгжүүлж эхэлнэ.
  3. 3.2.3.өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөг бүхий сууцаар хангах тогтолцоог бий болгоно.
  4. 3.2.4.барилгын цемент, арматур, хавтгай шил зэрэг үндсэн нэр төрлийн материалыг эх орны эрдэс, түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх замаар импортыг бууруулж, бага өртөгтэй орон сууцаар хангах тогтолцоог бүрдүүлнэ.
Хөдөлмөр эрхлэлт ба гарааны бизнес

Зорилт 3.3.Хөдөлмөр эрхлэлт, бүтээлч санаачилга, хандлага болон ур чадварыг хөгжүүлэх, аж ахуй эрхлэлтийг дэмжсэн үйл ажиллагааг эрчимжүүлнэ:

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн

  1. 3.3.1.залуучуудад бизнес эрхлэх зорилгодоо хүрэхэд шаардлагатай бүх төрлийн дэмжлэг, туслалцааг үзүүлэх, орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.
  2. 3.3.2.бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих орчин бэхжиж, төлөвшинө.
  3. 3.3.3.малчид, тариаланчдыг бизнесийн тогтвортой орлогын эх үүсвэртэй болгоно.
  4. 3.3.4.аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлнэ.
  5. 3.3.5.хоршооны тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулна.
Дундаж давхаргыг дэмжсэн санхүүжилт

Зорилт 3.4.Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг бэхжүүлнэ:

  1. 3.4.1.зорилтот санхүүжилт, хөнгөлөлт, хүртээмжтэй үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
  2. 3.4.2.санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, зээлийн хүүг бууруулна.
Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг

Зорилт 3.5.Биеийн тамир, спортын чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлнэ:

  1. 3.5.1.хүн амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлнэ.
  2. 3.5.2.иргэдэд үйлчлэх спортын зориулалтын стандарт талбайн хүртээмж нэмэгдэнэ.
  3. 3.5.3.нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгон хөгжүүлнэ.
  4. 3.5.4.мэргэжлийн спортыг дэмжиж, тамирчдын чадвар, амжилт дээшилсэн байна.
  5. 3.5.5.хоол, хүнсний тухай боловсрол олгох талаар сургалтын хөтөлбөрт тусгана.
Газрын харилцаа

Зорилт 3.6.Монгол Улсын газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн үр нөлөө, хүртээмжийг дээшлүүлж, хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ:

  1. 3.6.1.газрын харилцаа, хот байгуулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хотуудын зэрэглэлийг тогтоосон байна.
  2. 3.6.2.хаягжилтын нэгдсэн системийг Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд байгуулна.
  3. 3.6.3.газар ашиглалт, газрын мониторингийн байнгын ажиллагаатай хяналтын систем бий болж, газрыг хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлнэ.
  4. 3.6.4.Монгол Улсын геодезийн сүлжээг шинэчлэн сайжруулж, нийт нутаг дэвсгэрийг бүх төрлийн масштабын байр зүйн зургаар бүрэн хангана.
  5. 3.6.5.газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэл, үнэлгээ, төлбөр, татвар, биржийн системийг хөгжүүлж, үйл ажиллагааг нь эхлүүлнэ.
  6. 3.6.6.хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан бүсчилсэн хөгжлийн бодлого, бүс нутгийн оновчтой бүтэц, хөгжлийн ирээдүйтэй сууринг тодорхойлж, орон зайн төлөвлөлтийг хийнэ.

Зорилго 4.Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга нэмэгдэж, ядуурал буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, нефть, шатахууны дотоодын хэрэгцээг өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа дээшлүүлсэн улс болно

Чинээлэг монгол

Зорилт 4.1.Засгийн газрын хугацаа тулсан гадаад өр төлбөрийг макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр шийдвэрлэж, үр ашгийгдээшлүүлж, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангаж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлнэ:

  1. 4.1.1.Засгийн газрын өрийн удирдлагын тогтолцоог сайжруулж, өрийн дарамтыг бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ.
  2. 4.1.2.төсвийн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглүүлсэн, үр ашигтай, хариуцлагатай төсөв, санхүүгийн тогтолцоотой болгоно.
  3. 4.1.3.гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлнэ.
  4. 4.1.4.эдийн засаг жил бүр тогтвортой өсөж, ажил эрхлэлтийг тасралтгүй нэмэгдүүлнэ.
  5. 4.1.5.бизнесийн таатай орчныг бүрдүүлж, иргэдийн худалдан авах чадварыг дээшлүүлнэ.
  6. 4.1.6.хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлнэ.
  7. 4.1.7.төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжиж, тогтвортой нэмэгдүүлнэ.
Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд

Зорилт 4.2.Эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ:

  1. 4.2.1.хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшин нэмэгдүүлнэ.
  2. 4.2.2.хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
  3. 4.2.3.үндэсний онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
  4. 4.2.4.бүтээлч үйлдвэрлэл (соёл урлаг, кино урлаг, дуу хөгжим, дизайн, архитектур)-ийн хөгжлийн бодлогын суурь тавигдана.
  5. 4.2.5.мэдээллийн технологийн салбарыг дэмжиж, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ.
  6. 4.2.6.боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
  7. 4.2.7.эдийн засгийн хөгжлийг дэмжсэн эрчим хүч, инженерийн дэд бүтцийг хөгжүүлнэ.
  8. 4.2.8.цахилгаан станцуудыг өргөтгөж, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, шинэ эх үүсвэрийг барьж, цахилгаан эрчим хүчээр дотоодын хэрэгцээг бүрэн хангана.
  9. 4.2.9.олон улсын чанартай тээвэр, логистикийн төвүүдийг байгуулсан байна.
  10. 4.2.10.агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, нислэгийн чиглэл, тоог нэмэгдүүлсэн байна.
  11. 4.2.11.эрдэс баялгийн экспортын зонхилох хувийг эзэлж байгаа нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, түүхий нефть зэргийг нэмүү өртөг, үнэ цэнэ шингээн боловсруулж, экспортлох хүрээнд нүүрс-химийн, зэсийн баяжмалын, төмөрлөгийн зэрэг хүнд үйлдвэрийн бүтээн байгуулалтыг нэн яаралтай эхлүүлж, ашиглалтад оруулах, түүнд шаардлагатай дэд бүтэц болох төмөр зам, ус, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлнэ.
  12. 4.2.12.улс, орон нутгийн төсөвт ачаалал үүсгэхгүй төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр орон нутгийн хот, суурин газарт цахилгаан, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
  13. 4.2.13.Баянтээг нүүрсний уурхайг түшиглэн 20 МВт-ийн цахилгаан станц барьж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөн, хөрш зэргэлдээх аймгуудын түлшний хэрэгцээг хангаж, агаарын бохирдлыг бууруулна.
  14. 4.2.14.Завхан, Говь-Алтай аймгуудын эрчим хүчний дутагдлыг арилгах зорилгоор шаардлагатай агаарын шугам, дэд станц, шинэ эх үүсвэрийн шинэчлэл, барилгын ажлыг хэрэгжүүлнэ.
  15. 4.2.15.Арц суурь боомтыг Нөмрөг сумтай, Улиастай хотыг Алтай хоттой холбосон автозамуудыг барина.
  16. 4.2.16.эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангасан, тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвар бүхий системийг бүрдүүлнэ.
Ухаалаг санхүүгийн зах зээл

Зорилт 4.3 Эдийн засгийг тэтгэсэн, уян хатан, цахим технологид суурилсан олон талт санхүүгийн үйлчилгээг хөгжүүлнэ:

  1. 4.3.1.хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж, биржийн бус болон үүсмэл санхүүгийн зах зээл дээр хийгдэж байгаа арилжааны дүнг өсгөнө.
  2. 4.3.2.даатгалын салбарын тогтвортой байдлыг хангах хууль, эрх зүйн орчин бүрдэж, салбарын хамрах хүрээг нэмэгдүүлнэ.
  3. 4.3.3.бичил санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулан эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулж, үйл ажиллагааны хүрээг тэлнэ.
  4. 4.3.4.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоно.
  5. 4.3.5.банк санхүүгийн зах зээлийн эрсдэл даах, найдвартай байдал хангагдана.
Бүс нутгийн хамтын ажиллагаа

Зорилт 4.4.Хөрш орнуудтай хамтран эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, Евразийн эдийн засгийн холбоо, Бүгд Найрамдах Солонгос Улстай чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах эсэх талаар урьдчилсан судалгааг эхлүүлнэ:

  1. 4.4.1.Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын эдийн засгийн коридорыг хөгжүүлж, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ.
  2. 4.4.2.гуравдагч хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлнэ.
  3. 4.4.3.Монгол Улс бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэх бэлтгэл ажлыг хангаж, худалдааг хөнгөвчилнө.
  4. 4.4.3.Монгол Улс бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэх бэлтгэл ажлыг хангаж, худалдааг хөнгөвчилнө.
Өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүн

Зорилт 4.5 Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг инновацад тулгуурлан хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ:

  1. 4.5.1.судалгаа, шинжилгээ, шинэ санаа, оюуны бүтээл, брэндэд тулгуурласан, гадаад зах зээлд чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
  2. 4.5.2.бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын тогтолцоог кластерын зарчмаар хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Үндэсний баялгийн сан

Зорилт 4.6 Баялгийн сан байгуулж, санхүүгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийнэ:

  1. 4.6.1.хөрөнгийн удирдлагыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх, санхүүгийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн дэмжих, хөрөнгийн хуримтлалыг бий болгох тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлсэн байна.

Зорилго 5.Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно.

Ухаалаг засаглал

Зорилт 5.1Эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэртэй байдал, түүнд тавих хяналтыг оновчтой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, тогтвортой, хяналттай засаглалыг төлөвшүүлнэ:

  1. 5.1.1.эрх мэдлийг тэнцвэржүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна.
  2. 5.1.2.Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа тогтвортой, залгамж чанартай, үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
  3. 5.1.3.нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлнэ.
  4. 5.1.4.XXI зууны төрийн удирдлагын шинэ арга барил болох гурван тулгуурт хөгжлийн онолын дагуу улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд гурван талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлнэ.
Ухаалаг бүтэц

Зорилт 5.2Төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, эрх мэдлийн зааг, ялгааг оновчтой тодорхойлж, оролцоог зохистой хангасан, иргэдээ сонсдог, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилладаг тогтолцоог бий болгоно:

  1. 5.2.1.төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг оновчтой болгож, ажил үүргийн давхцалыг арилгах шинэчлэл хийгдэж эхэлнэ.
  2. 5.2.2.хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, хувийн өмчийг хамгаалах эрх зүйн оновчтой зохицуулалт хийгдэнэ.
  3. 5.2.3.гадаад хөрөнгө оруулалт, худалдааг дэмжсэн төрийн зохицуулалтыг боловсронгуй болгож, нэг цонхны нэгдмэл бодлого хэрэгжүүлж хэвшинэ.
Цахим монгол (иргэн, төр, хувийн хэвшлийн нэгдсэн систем)

Зорилт 5.3Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлнэ:

  1. 5.3.1.цахим засаглалыг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, хүн амыг өндөр хурдны интернэтийн сүлжээнд холбоно.
  2. 5.3.2.цахим мэдээллийн нэгдсэн сан, дэд бүтэц бий болгож хөгжүүлэх нэгдсэн бодлого, төлөвлөлттэй болгоно.
  3. 5.3.3.төрийн байгууллага хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжирч, захиргааны зардал бууран, үйлчилгээний үр дүн сайжирна.
  4. 5.3.4.төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдал нэмэгдэж, иргэд, олон нийтийн саналыг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ.
Чадварлаг, ёс зүйтэй төрийн алба

Зорилт 5.4Чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлнэ:

  1. 5.4.1.чадахуйн зарчимд суурилсан, мэргэшсэн төрийн алба төлөвшүүлнэ.
  2. 5.4.2.сонгуулийн үр дүнгээс үл хамааран төрийн албан хаагч тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж, төрийн албаны шатлан дэвшүүлэх тогтолцоог боловсронгуй болгоно.
  3. 5.4.3.төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
  4. 5.4.4.төрийн албан хаагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй сурч хөгжих таатай орчныг бүрдүүлнэ.
  5. 5.4.5.төрийн үйлчилгээний чанарын стандарт бий болж, төрийн үйлчилгээнд иргэд, олон нийт хяналт тавих нөхцөл бүрдэн, иргэдийн итгэлийг хүлээсэн үйлчилгээний соёл төлөвшүүлнэ.
  6. 5.4.6.төрийн үйл ажиллагааны бүхий л шатанд Шилэн дансны тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах замаар иргэдийн мэдээлэл авах эрхийг дээдлэн ажиллаж, холбогдох хуулийн дагуу иргэний шаардсан мэдээллийг гаргаж өгөөгүй төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудын удирдлагад хариуцлага тооцдог болно.
  7. 5.4.7.орон нутагт томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулна.
Хүний эрхийг дээдэлсэн нийгэм

Зорилт 5.5Хүний эрхийг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүний эрхийг хангахад чиглэсэн олон талт түншлэлийг хөгжүүлнэ:

  1. 5.5.1.хүний эрхийг хангасан хууль тогтоомж боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үндэсний тогтолцоо бэхжиж, үр нөлөө дээшилнэ.
  2. 5.5.2.төр, иргэний нийгэм, хувийн хэвшил хүний эрхийг хамгаалахад хамтарч ажиллах тогтолцоо төлөвшүүлнэ.
  3. 5.5.3.хилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, улс төрийн болон бусад эрхээ хэрэгжүүлэх, монгол хүүхэд эх хэлээрээ сурч боловсрох боломжийг бий болгосон эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
  4. 5.5.4.шүүх засаглалыг улс төр, бизнесийн бүлгийн ашиг сонирхлоос ангид, хараат бус байлгаж, шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоож, иргэдийн итгэлийг сэргээж ажиллана.
Авлигагүй засаглал

Зорилт 5.6Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль, эрх зүйн болон бодлогын орчин, шударга ёсыг эрхэмлэсэн бүх нийтийн хандлагыг төлөвшүүлнэ:

  1. 5.6.1.нийгмийн бүх түвшинд шударга ёсыг бэхжүүлэх бодлогын болон хууль, эрх зүйн орчин бүрдэнэ.
  2. 5.6.2.авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял, шийтгэлийн бодлогыг чангатгана.
  3. 5.6.3.төрийн бүх шатанд авлигыг таслан зогсоох хөтөлбөр хэрэгжүүлж, төр иргэдийн мэдээлэл солилцох тогтолцоог боловсронгуй болгоно.

Зорилго 6. Хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгальд ээлтэй дэвшилтэт ногоон технологи нэвтрүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг хэрэгжүүлж хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангана.

Эх байгаль анхдагч экосистем

Зорилт 6.1Цэнгэг усны нөөц, урсац бүрэлдэх эх зэрэг онцлог экосистем бүхий газар нутгийг судалж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэн эдийн засгийн үр өгөөжийг үнэлнэ:

  1. 6.1.1.тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн нийт газар нутгийн 27 хувьд хүргэж, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авна.
  2. 6.1.2.Монгол орны ургамал газарзүйн 4-өөс доошгүй тойргийн ашиглалтад өртөмтгий 200 зүйл ургамал, 10 зүйл амьтны тархац нөөцийг тогтоож, Олон улсын улаан дансны шалгуураар 600 зүйл амьтан, ургамлыг нарийвчлан үнэлж, ховордлын шалтгааныг тодорхойлно.
Байгалийн баялгийн үр өгөөж

Зорилт 6.2Байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого хэрэгжүүлж, доройтсон орчныг нөхөн сэргээж нөөцийн хомсдолыг бууруулах, ашиглалтын нөөц бий болгоно:

  1. 6.2.1.хөрсний үржил шим, чийгийг хамгаалж, газрын доройтол, хөрсний бохирдол, цөлжилтөөс сэргийлэн, эвдрэлд орсон, доройтсон газрыг нөхөн сэргээж, аж ахуйн эргэлтэд оруулна.
  2. 6.2.2.нэн ховор, ховор амьтан, ургамлын нөөц, ховордсон зүйлийг хамгаалж, нөхөн сэргээж, ашиглалтад өртөмтгий амьтан, ургамлыг зориудаар үржүүлэн тарималжуулж ашиглалтын нөөц бий болгоно.
  3. 6.2.3.байгаль орчны хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулж, стандарт, хэм хэмжээг мөрдүүлэн, байгаль хамгаалалд иргэдийн оролцоог хангана.
  4. 6.2.4.хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлээр доройтсон газрыг 22.9 хувиас нэмэгдүүлэхгүй тогтоон барьж, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 8000 га талбайд нөхөн сэргээлт хийнэ.
  5. 6.2.5.ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлнэ.
Үнэт баялаг ус

Зорилт 6.3Усны хуримтлал, ус хангамжийг нэмэгдүүлж, усны нөөцийг бохирдол, хомсдолоос хамгаалах, зохистой ашиглах нэгдсэн менежментийг хэрэгжүүлнэ:

  1. 6.3.1.усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийг сайжруулж, усны бохирдол, хомсдолыг бууруулна.
  2. 6.3.2.газрын байгалийн тогтоц, голын татамд хур тунадас, хайлсан цас, мөсний усыг хуримтлуулах хөв цөөрөм, далд усан сангууд байгуулж, томоохон голууд дээр урсцын тохируулгатай, олон зориулалтаар ашиглах усан сан барьж эхэлнэ.
  3. 6.3.3.нийт хүн амын 85-аас доошгүй хувийг шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр хангасан байна.
  4. 6.3.4.нийт газар нутгийн 23 хувьд гидрогеологийн дунд масштабын зураглал хийж, усны нөөц баялгийн мэдээллийн бааз суурийг өргөжүүлж, төлөвлөлт, менежмент хийх боломж бүрдүүлнэ.
Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон хөгжил

Зорилт 6.4Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай цэвэр технологи нэвтрүүлэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үндэсний чадавхыг бүрдүүлнэ:

  1. 6.4.1.төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан үндэсний ногоон санхүүгийн корпорац (НСК) байгуулан ногоон эдийн засгийг дэмжих төсөл, хөтөлбөрийн санхүүгийн шинэ эх үүсвэрийг бүрдүүлнэ.
  2. 6.4.2.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулна.
  3. 6.4.3.ус, цаг уурын ажиглалтын болон орчны хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлж, цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг бэхжүүлж байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулна.
  4. 6.4.4.хүлэмжийн хийн ялгарлыг 12.3 хувиар бууруулна.
  5. 6.4.5.Засгийн газрын ногоон худалдан авалтын эзлэх хувийг нэмэгдүүлж, 20 хувьд хүргэнэ.
  6. 6.4.6.хог хаягдлын дахин боловсруулалтын хэмжээ 27 хувьд хүрнэ.
  7. 6.4.7.аймгийн төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдэж, хог дахин боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна.

Зорилго 7. Улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журам, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар хүн, нийгмийн аюулгүй байдлыг хангана.

Зэвсэгт хүчин

Зорилт 7.1Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлнэ:

  1. 7.1.1.мэргэжлийн, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, алба хаагчдын амьдрах нөхцөл шинэчлэгдэж, хугацаат цэргийн алба хаагч иргэдийн хувийг нэмэгдүүлнэ.
  2. 7.1.2.орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлж, дайчилгааны төлөвлөлтийг шинэчилнэ.
  3. 7.1.3.энхийг дэмжих ажиллагаа болон улс орны стратегийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний оролцоо, чадавхыг нэмэгдүүлнэ.
  4. 7.1.4.батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэн, цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийн хангалт, бэлэн байдал дээшилнэ.
Дархан хил

Зорилт 7.2Хилийн аюулгүй байдлыг хангах нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, бүсчилсэн хил хамгаалалтыг хөгжүүлэн холбоо, зэвсэглэл, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, дэд бүтцийг хөгжүүлнэ.

  1. 7.2.1.хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийг боловсронгуй болгоно.
  2. 7.2.2.хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон хил хамгаалалтын арга тактик шинэчлэгдэнэ.
  3. 7.2.3.улсын хил хамгаалалт, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд орчин үеийн холбоо, зэвсэглэл, техник, дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн систем, арга туршлагыг нэвтрүүлж, албаны бэлэн байдал дээшилнэ.
  4. 7.2.4.гадаадын иргэдийг улсын хилээр нэвтрэх үед биеийн давхцахгүй өгөгдлийг авч, нэгдсэн санд бүртгэх тогтолцоог бүрдүүлнэ.
Хүн, нийгмийн амар тайван байдал

Зорилт 7.3Уламжлалт бус аюулын хүчин зүйлсийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чадавхыг бэхжүүлж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ:

  1. 7.3.1.үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийг гэмт хэрэгт өртөх, хохирохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй тэмцэх тогтолцоонд инновацад суурилсан техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, нөлөөллийн аргахэмжээг цогцоор хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх чадавхыг дээшлүүлж, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлнэ.
  2. 7.3.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.
  3. 7.3.3.орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэн, тогтолцоог бэхжүүлнэ.
  4. 7.3.4.үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн зориулалттай нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, бараа материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, хөргүүр бүхий автоматжуулсан махны зоорь, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий иж бүрэн механикжуулсан хүнсний агуулах, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай агуулахын цогцолбор байгуулна.
  5. 7.3.5.архидан согтуурахтай хийх тэмцлийг эрчимжүүлж, архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлж, архидан согтуурахтай тэмцэх сангийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
  6. 7.3.6.иргэд гэр бүлдээ амар тайван, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг олгох, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлнэ.
Хууль сахиулах салбарын хөгжил

Зорилт 7.4Хууль сахиулах салбарын хууль, эрх зүйн орчин, материаллаг баазыг бэхжүүлнэ:

  1. 7.4.1.дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг сайжруулна.
  2. 7.4.2.гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах боломж, нөхцөлийг дээшлүүлнэ.
  3. 7.4.3.шүүхийн шинжилгээний байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангаж, чадавхыг дээшлүүлнэ.
  4. 7.4.4.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоно.
  5. 7.4.5.мал хулгайлах гэмт хэргийг бууруулна.
  6. 7.4.6.хууль зүйн туслалцааны үйлчлэх хүрээг өргөжүүлж, төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, зарим эрүүгийн хэргийн хохирогч, иргэний болон захиргааны зарим хэргийн төлбөрийн чадваргүй оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  7. 7.4.7.хууль сахиулах байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай хянан шийдвэрлэх, түүнд хяналт тавих цахим нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдож, иргэдэд үйлчлэх таатай орчныг бүрдүүлнэ.
Мэдээллийн аюулгүй байдал

Зорилт 7.5Кибер аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, технологид суурилсан инновац, интеграцыг хөгжүүлж, эрсдэлийн менежментийн үндэсний чадавхыг бэхжүүлнэ:

  1. 7.5.1.кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бэхжүүлнэ.
  2. 7.5.2.мэдээлэл, технологи, харилцаа холбооны систем, техник хэрэгсэл, программ хангамжийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн тогтолцоо бүрдэж, технологийн хараат байдал буурч, кибер гэмт хэрэг, кибер халдлагатай тэмцэх чадавх дээшилсэн байна.

Зорилго 8. Үндэсний соёлоо дээдэлсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлүүлсэн, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, өрсөлдөх чадвартай, харьцангуй тэнцвэртэйгээр бүс, орон нутгийг хөгжүүлнэ.

Дэд бүтэц

Зорилт 8.1 Эдийн засгийн тэргүүлэх бүс нутаг, салбаруудыг дэд бүтцээр холбоно:

  1. 8.1.1.Өрнө-Дорнын бүсийн орнуудыг холбох дэд бүтцийн хөндлөн гол тэнхлэгийн авто зам болон хойд, урд хөршийг холбох зарим бүсийн босоо тэнхлэгийн авто замыг барьж худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
  2. 8.1.2.стратегийн орд газруудыг хилийн боомттой холбосон төмөр зам, авто замуудыг барьж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зам, тээврийн дэд бүтцийг өргөжүүлнэ.
  3. 8.1.3.байгаль орчинд ээлтэй, эрэлтэд нийцсэн, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлж, авто замын сүлжээ, үндэсний тээвэр логистикийн тогтолцоог хөгжүүлнэ.
  4. 8.1.4.орон нутгийн мэдээлэл болон цаг агаарын урьтаж анхааруулах мэдээг малчдад дамжуулж бэлэн байдалд орох боломж бүрдүүлэх мэдээлэл холбооны эргэх холбоо бүхий цогцолборыг аймгууд, аюулын эрсдэл өндөртэй зарим сумдад үе шаттайгаар байгуулна.
  5. 8.1.5.чөлөөт бүс, хилийн боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжид шинэчлэлт хийж, олон улсын стандартад нийцүүлэн, нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ.
  6. 8.1.6.орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулж, үйл ажиллагааг өргөжүүлж, агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээ, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
  7. 8.1.7.инновац, дэвшилтэт техник технологи, дижитал шилжилтийг зам, тээврийн салбарт нэвтрүүлж, ухаалаг тээврийн нэгдсэн тогтолцоог хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  8. 8.1.8.бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эхний ээлжинд алслагдсан зарим аймгуудад гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийг Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод аймгуудад хэрэгжүүлнэ.
  9. 8.1.9.Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн, Чандмань, Дөргөн, Дарви, Хөшөөтийн чиглэлийн 160 км хатуу хучилтай автозамыг барих ажлын эхлүүлнэ.
  10. 8.1.10.аймаг, сумын төвийг бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамруулж, сумдад “Сумын хөгжил” арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  11. 8.1.11.Өвөрхангай аймгийн Арвайхээр-Хужирт-Бат-Өлзий чиглэлийн аялал жуулчлалын зам, Өвөрхангай аймгийн Арвайхээр-Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Цогт-Овоо чиглэлийн босоо тэнхлэгийн ачаа тээврийн замуудын зураг төслийг боловсруулан, барьж эхлүүлэх ба баруун бүсийн А0301, А0302 замын дагуух сумдыг улсын чанартай автозамтай үе шаттай холбох ажлын эхлүүлнэ.
Аялал жуулчлал

Зорилт 8.2Үндэсний онцлог бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ:

  1. 8.2.1.аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн жуулчдын тоог нэг саяд хүргэнэ.
  2. 8.2.2.“Мянганы суут хүн Чингис хаан цогцолбор” байгуулж, Монголын нууц товчооны дурсгалт газруудыг хамгаалах, олон улсад сурталчлан таниулах, дэд бүтцээр холбох ажлуудыг үе шаттай зохион байгуулж, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
  3. 8.2.3.тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг Хөвсгөл, Хэнтий, Архангай, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан зэрэг аймагт хэрэгжүүлж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлогыг нэмэгдүүлнэ.
Тогтвортой хөдөө аж ахуй

Зорилт 8.3Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжүүлнэ:

  1. 8.3.1.гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана.
  2. 8.3.2.Монгол малын махны ач тусыг олон улсад сурталчлан таниулж, махны экспортын хэмжээг нэмэгдүүлнэ
  3. 8.3.3.бэлчээрийг усжуулах, худагжуулах ажлыг үргэлжлүүлэн малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангана.
  4. 8.3.4.малын чанар, ашиг шимийг сайжруулж, малын тоог чанарт шилжүүлж малын генийн санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжинэ.
  5. 8.3.5.мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжинэ.
  6. 8.3.6.тариалангийн нийт эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, голлох нэр төрлийн таримлаар дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, бусад ашигт таримлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
  7. 8.3.7.хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тээвэр, борлуулалтын ложистикийн сүлжээг байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн чанарын хяналт, баталгаажуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
  8. 8.3.8.хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээл, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, үнэ цэний сүлжээг хөгжүүлж, эдийн засгийн чадамж, үр өгөөжийг сайжруулна.
  9. 8.3.9.мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
  10. 8.3.10.жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд зориулан санхүүжилтийн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлж, төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ур чадварыг хөгжүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
  11. 8.3.11.усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх замаар тэжээл, төмс, хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ.
  12. 8.3.12.малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр, технологийн парк байгуулж, ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөнө.
  13. 8.3.13.хөдөө орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, малын үүлдэр, угсааг сайжруулах, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэгчдийг дэмжих “Шинэ хөдөө” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  14. 8.3.14.малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэн экспортлох чиглэлийн боловсруулах үйлдвэрүүдийг богино хугацаанд барьж ашиглалтад оруулна.
  15. 8.3.15.жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилго бүхий төрийн, орон нутгийн төсвийн санхүүжилтээр болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, төлөвлөлт, явц, үр дүн, зээл тусламжийн олголт нь зорилтот бүлэгтээ бодитой чиглэн ажиллаж чадаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих гурван талт түншлэлийн механизмыг бий болгож ажиллуулна.

Зорилго 9 Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй ухаалаг хот болгон хөгжүүлнэ.

Хүн төвтэй хот

Зорилт 9.1Нийгмийн дэд бүтцийн чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ:

  1. 9.1.1.нийгмийн үйлчилгээний байгууллагуудын (сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, биеийн тамир, спортын байгууллага, залуучууд хөгжлийн төв, хүүхэд хамгаалах төв, асрамжийн газар гэх мэт) хүчин чадал, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.
  2. 9.1.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэгдсэн зохицуулалттай, бүсчилсэн сүлжээг байгуулж, тогтвортой үйл ажиллагааг хангана.
  3. 9.1.3.хотын соёлт иргэнийг төлөвшүүлэхэд бүх шатны боловсролын байгууллагуудыг хамарсан төсөл хэрэгжүүлж, нийгэмд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг төрийн байгууллага, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж хэвшинэ.
Орчин төвтэй шийдэл

Зорилт 9.2Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаж, нөхөн сэргээх, хариуцлагатай, хэмнэлттэй хэрэглээг бий болгоно:

  1. 9.2.1.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь бууруулна.
  2. 9.2.2.хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд технологийн шинэчлэл хийж бохирдол бага ялгаруулах, хог хаягдалгүй хэрэглээг дэмжих тогтолцоотой болгоно.
  3. 9.2.3.ногоон барилгын стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлдэг тогтолцоог бий болгоно.
  4. 9.2.4.олон улсын стандартад нийцсэн унадаг дугуйн болон явган хүний зам барьж, иргэдэд ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлнэ.
Төлөвлөлт төвтэй хөгжил

Зорилт 9.3Хотын төвлөрлийг задалж дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ухаалаг технологийн шинэчлэл хийнэ:

  1. 9.3.1.соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хотын шинэ төв, дэд төв баригдаж төвлөрлийг бууруулна.
  2. 9.3.2.хот дахин хөгжүүлэх төслийн хүрээнд орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.
  3. 9.3.3.инженерийн дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэ технологийг нэвтрүүлнэ.
  4. 9.3.4.олон төрөлт, ухаалаг нийтийн тээвэр хэрэглээнд нэвтэрсэн байна. Зорчигчдын ариун цэвэр, аюулгүй байдлыг хангасан, нийтийн тээврийн буудалтай байна.
  5. 9.3.5.Богд уулыг тойрсон “Хөгжлийн алтан тойрог” байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан байна.
Хотын сайн засаглал

Зорилт 9.4Хууль, эрх зүйн шинэчлэл хийж, хотын засаглал, эдийн засаг, нийгмийн таатай орчныг бүрдүүлнэ:

  1. 9.4.1.хотын засаглалын оновчтой тогтолцоог бүрдүүлэн бүх шатны төлөвлөлт, төлөвлөгөөг боловсруулах, батлах, шийдвэр гаргахад иргэд, олон нийтийн оролцоог хангаж, иргэдийн мэдээлэл олж авах сувгийг нээлттэй, хүртээмжтэй, ил тод болгоно.
  2. 9.4.2.Нийслэл эдийн засгийн хувьд бие даан хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  3. 9.4.3.Дархан, Эрдэнэт болон бусад том хотуудыг улсын зэрэглэлтэй болгож, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ.
Дагуул хот

Зорилт 9.5Хөрөнгө оруулалтын шинэ боломж бүрдүүлж, үйлдвэрлэлийн бүс нутгийг тэлнэ:

  1. 9.5.1.олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, “Шинэ Зуунмод”, “Майдар” шинэ дагуул хотын бүтээн байгуулалтыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээ, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн байна.
  2. 9.5.2.Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээврийн нэгдсэн зангилаа төв болгох ажлыг эрчимжүүлж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад бүрэн оруулна.
  3. 9.5.3.Улаанбаатар хотод сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг хотоос шилжүүлж эхэлсэн байна.
  4. 9.5.4.дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
  5. 9.5.5.хот, тосгоныг холбосон хурдны тойрог зам дагуу аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулж, монгол брэндийн худалдааны төвийг нээн ажиллуулна.
  6. 9.5.6.цахим эдийн засаг, үйлчилгээний салбарыг дэмжихэд шаардлагатай дэд бүтэц болох Улаанбаатар хотын дагуул хотыг барьж байгуулна.