“АЛСЫН ХАРАА-2050”

“АЛСЫН ХАРАА-2050”

МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Алсын хараа: Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болно

Эрхэм зорилго:
  • - Үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо дээдэлж,
  • - Үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэж,
  • - Хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаалж,
  • - Амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлоож,
  • - Ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж,
  • - Өөрийгөө тэтгэсэн эдийн засаг нь өрх, иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүрсэн,
  • - Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг,бүтээлч иргэнтэй улс болж хөгжинө,

Зорилго 1. Орчин үеийн шинжлэх ухааны арга зүйгээр нарийвчлан судалж, хөдөлшгүй бодит баримтад үндэслэсэн “эх хэл, эх түүх, өв соёлыг” нийт хүн амд төлөвшүүлж, үндэсний ижилсэл-ондоошлын гүн ухамсар, дархлаатай үндэстэн-улс байгуулахад тулгуур болохуйц нэгдмэл үнэт зүйлсийг цогцлооно.

Үндэсний бахархал, эв нэгдэл

Зорилт 1.1 Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулна.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Үндэсний нэгдмэл бахархлыг сэргээж, хамтын үнэт зүйлс, тэмүүлэл, эх оронч үзэл, эв нэгдлийг бэхжүүлэх үе.

  1. Монголчуудын уламжлалт төрт ёсоо дээдлэх эх оронч үзэл, үндэсний эв нэгдэл сэргэнэ.
  2. Өв тэгш, үндэсний ухамсарт эх оронч монгол хүнийг төлөвшүүлнэ.
  3. Төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд үндэсний онцлог, соёлын хүрээг өргөжүүлнэ.
  4. Түүх, соёлын дурсгал, урлагийн бүтээл, утга зохиолд тулгуурлан үндэсний бахархлыг сэргээж, биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж, өвлүүлж хэвшинэ.
  5. Соёл урлагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, хүний нөөцийг хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлсэн байна.
II үе шат (2031-2040):

Үндэсний бахархлыг иргэн бүрийн үйл хэрэгт шингээж, түүнд тулгуурласан үндэсний эв нэгдлийг төлөвшүүлэх үе.

  1. Археологи, палеонтологийн дурсгалын төрөл зүйлийн эдийн засгийн үнэлгээг тодорхойлно.
  2. Дэлхийд өрсөлдөх үндэсний археологич, палеонтологичдыг бэлтгэнэ.
  3. Үндэсний болон сонгодог урлагийг түгээгч мэргэжлийн байгууллагуудыг барилга байгууламжийн дэд бүтэц, орчин нөхцөл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хөгжмийн зэмсгээр бүрэн хангаж шинэчилнэ.
  4. Үндэсний эв нэгдэл, нийгмийн зөвшилцлийг алдагдуулах эрсдэлийг хянах, түүнээс сэргийлэх чадавхыг бэхжүүлнэ.
III үе шат (2041-2050):

Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшиж, эв нэгдэл нягтрах үе.

  1. Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшинө.
  2. Улс төр, эдийн засаг, нийгэм, шашин зэрэг бүх хүрээнд эв нэгдлийг нягтруулахад чиглэсэн үндэсний хөтөлбөрүүд хэрэгжинэ.
Нүүдлийн соёл иргэншилт монгол

Зорилт 1.2 Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Нүүдлийн өв соёлоо хадгалж, ёс заншил, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үе.

  1. Хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэг, чадвар, дадалтай монгол хүнийг бэлтгэнэ.
  2. Нүүдлийн соёл иргэншлийг хамгаалахад чиглэсэн төрөлжсөн байгууллагуудтай болно.
  3. Үндэсний сор бүтээл, брэнд, үндэсний шинэлэг бүтээл зэргийг монголын нүүдлийн соёлын онцлогт тохируулан бүтээнэ.
  4. Хүүхдийн соёлын өв, хөгжлийн төвийг байгуулна.
II үе шат (2031-2040):

Монголчуудын үндэсний ижилсэл бэхжиж, нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болох үе.

  1. Үндэсний үнэт зүйлд суурилсан соёлын дархлааг тогтвортой бэхжүүлж, уламжлал шинэчлэлийн тэнцвэрт харьцааг хэвшүүлнэ.
  2. Байгаль дэлхийд ээлтэй нүүдлийн соёл иргэншлийн бэлгэ тэмдэг болсон монгол гэрийг сайжруулан, хэрэглэхэд хялбар болгон түгээн дэлгэрүүлнэ.
  3. Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, бүтээн үргэлжлүүлэх, өвлөн уламжлах үйл ажиллагаанд оролцогч талуудыг дэмжинэ.
III үе шат (2041-2050):

Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болох үе.

  1. Үндэсний өв соёл, нүүдлийн ахуйг уламжлал, шинэчлэлтэй хослуулсан, нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно.
  2. Нүүдлийн соёл иргэншлийн үндэсний хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг уялдуулж, нүүдлийн соёл иргэншлийн тэргүүлэх улсын түвшинд хүрнэ.
  3. Үндэсний ижилсэл, өв соёлын талаарх ард нийтийн хандлага бүрэн төлөвшихөд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ
Монгол хэл, бичиг

Зорилт 1.3 Монгол хэл, бичгээ үндэсний үнэт зүйлийн бүрдэл болгон иргэн бүр чанартай эзэмшиж, хэрэглэж хэвшинэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Үндэсний монгол хэл, бичгээ чанартай эзэмшиж, хэрэглэж хэвших үе.

  1. Хүн бүрийн эх хэлний боловсролыг дээшлүүлж, бүх шатны сургалтын байгууллагад монгол хэл, бичгийн боловсролыг суралцагчдад чанартай эзэмшүүлнэ.
  2. Монгол хэл, бичгийг нийтээр төдийгүй гадаадын иргэд эзэмших таатай нөхцөлийг бүрдүүлж, нийтийн болон албан хэргийн түвшинд зөв хэрэглэж хэвшинэ.
  3. Үндэсний хэл, бичгийн хэрэглээний уламжлалыг хадгалж, шинэчлэлийг хийхэд шинжлэх ухааны байгууллагуудыг дэмжинэ.
  4. Монгол хэлийг суралцагч гадаадын иргэдийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрүүд болон олон улсад зориулсан монгол хэлний шалгалтын үндэсний хөтөлбөртэй болно.
II үе шат (2031-2040):

Мэдлэг шингэсэн монгол хэл бий болгох үе.

  1. Мэдлэг шингэсэн монгол хэлний орчин бүрдэж, монгол хэлний үгсийн баялаг санг хамгаалах сан хөмрөг бий болно.
  2. Монгол хэлийг хамгаалж, мэдлэг шингэсэн монгол хэлийг бүтээнэ.
  3. Хилийн чанад дахь монгол хэл, соёлын төвүүдийн тоо нэмэгдэж, үйл ажиллагааны хүрээ өргөжсөн байна.
III үе шат (2041-2050):

Монгол хэл, бичиг үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бүрдэл болж төлөвших үе.

  1. Иргэдийн монгол хэл, бичгийн боловсролыг төгөлдөржүүлж, нэгдмэл үнэт зүйл болгон төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  2. Монгол хэлтэй гадаадын иргэд, тэднээр дамжуулан монгол хэлийг гадаадад сурталчлах, сургах үйл ажиллагааг эрчимжүүлж, монгол хэлний орчин бий болгоно.
Эрдэм судлал-нийгмийн соён гэгээрэл

Зорилт 1.4 Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон монголын түүх, хэл, соёл, ёс заншил, нүүдлийн соёл иргэншил, шашин, гүн ухааны судалгааг хийж нийтийн хүртээл болгон хэвшүүлж, нийгмийн соён гэгээрлийг өндөр түвшинд хүргэнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэлүүдийн судалгааг салбар тус бүрээр гүнзгийрүүлэн хийж, нийтийн хүртээл болгох үе.

  1. Үнэт зүйлийн суурь, хавсарга болон гүнзгийрүүлсэн судалгаа тогтворжсон байна.
  2. Судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг эрэн сурвалжилж бүртгэн, судалгааны эргэлтэд оруулсан байна.
II үе шат (2031-2040):

Гүнзгийрүүлсэн судалгааны бүх үр дүнг төр, нийгмийн амьдралд хэрэгжүүлэх үе.

  1. Техник, технологийн шинэчлэлд тулгуурласан судалгаа шинжилгээний аргуудыг үндэсний үнэт зүйлийн судлалд нэвтрүүлсэн байна.
  2. Үнэт зүйлийн болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэлийн гүнзгийрүүлсэн судалгааны үр дүнг төр, нийгмийн амьдралд хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
III үе шат (2041-2050):

Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэлээр судалгааны бүх үр дүнгийн хэрэгжилт хэвшил болж, нийгмийн соён гэгээрэл өндөр түвшинд хүрэх үе.

  1. Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон монголын түүх, хэл, соёл, ёс заншил, нүүдлийн соёл иргэншил, шашин, гүн ухааны судалгааны бүх үр дүнг олон нийтийн хүртээл болгож, нийгмийн соён гэгээрэл өндөр түвшинд хүрсэн байна.
Дэлхийн монгол

Зорилт 1.5 Дэлхий дахинд монгол үндэсний үнэт зүйлсийн дархлаа тогтож, монгол соёлыг түгээн дэлгэрүүлж, гадаад нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлж, хилийн чанад дахь монголчууд, монгол угсаатны хамтын ажиллагаа төлөвшинө.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Олон улс дахь монгол үндэсний үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлж, монгол соёлын хүрээг тэлэх үе.

  1. Монгол хүн бүр үнэт зүйлээ эрхэмлэж, бусдаас ялгарах онцлог, давуу талаа дэлхий нийтэд таниулна.
  2. Монголын түүх, соёлыг олон улсад сурталчлан таниулах Монголын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй болсон байна.
  3. Хилийн чанад дахь Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тогтолцоо бүрдсэн байна.
  4. Үндэсний соёл, спорт, хоол хүнс судлал хөгжиж, дэлхий нийтэд танигдсан байна.
II үе шат (2031-2040):

Монгол Улсын нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлж, монгол соёлыг түгээн дэлгэрүүлэх үе.

  1. Дэлхийд өрсөлдөхүйц оюунлаг иргэд бэлтгэгдэнэ.
  2. Монголын түүх, соёлыг олон улсад сурталчлан таниулах хөтөлбөрүүд өргөжнө.
  3. Хилийн чанад дахь монголчууд, монгол угсаатнуудын оролцоо, хамтын ажиллагаа өргөжиж, хэл, соёл, уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд хамтарч ажиллаж хэвшинэ.
  4. Үндэсний соёл, спорт, хүнс хоолны үйлчилгээг түгээн дэлгэрүүлсэн байна.
III үе шат (2041-2050):

Олон улс дахь монгол үндэсний үнэт зүйлсийн дархлаа тогтож, нүүдэлчин монгол соёлын түрэлт бий болох үе.

  1. Монгол соёлыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулах үндэсний онцлог бүхий соёлын хөтөлбөрүүд өргөжин тэлнэ.
  2. Дипломат харилцаатай дэлхийн улс орнуудад нүүдлийн соёл иргэншлийн төвтэй болж, тус төвөөр дамжуулан монголын соёлыг түгээн дэлгэрүүлэх тогтолцоо бэхэжсэн байна.
  3. Үндэсний агуулга бүхий олон ангит кино, тайз, дэлгэцийн бүтээлүүдийг нэмэгдүүлнэ.
  4. Нүүдэлчдийн давуу талд суурилсан менежментийн ур чадварыг хөгжүүлж, улмаар монгол соёлын түрэлт бий болно.

Зорилго 2. Чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ.

Боловсрол

Зорилт 2.1 Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцооны шинэчлэлийн үе.

  1. Салбарын хүрээнд судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, хөгжлийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдлагын тогтолцоо болон олон талт түншлэл бэхэжсэн байна.
  2. Иргэн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж, бүх шатны боловсролын залгамж холбоог хангаж, сургалт, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлсэн байна.
  3. Суралцагчийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг хангасан, бүтээлч, чадварлаг багш, хүний нөөцөөр хангана.
  4. Боловсролын салбарын удирдлагын мэдээллийн системийг бүрэн хөгжүүлж, хэрэглэж хэвшсэн байна.
  5. Нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлж, цахим сургалтын нэгдсэн платформ бий болгон хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлсэн байна.
  6. Олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоотой болсон байна.
II үе шат (2031-2040):

Чанартай боловсрол олгох, насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх үе.

  1. Бүсийн төв, аймаг, орон нутаг дахь ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, технологийн коллеж, их, дээд сургуулиудын үүрэг, оролцоо нэмэгдсэн байна.
  2. Бүх насны иргэд, нийгмийн салбар бүрийг хамарсан насан туршийн боловсролын нээлттэй, уян хатан тогтолцоо бэхэжсэн байна.
  3. Олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагын тоог нэмэгдүүлж, чанарыг дээшлүүлэн олон улсад эрэмбэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр бүхий үндэсний судалгааны их сургуультай болсон байна.
  4. Боловсролын засаглал, удирдлагын тогтолцоог тодорхой болгож, тасралтгүй сайжрах хариуцлагын тогтолцоог бүрдүүлсэн байна.
III үе шат (2041-2050):

Насан туршдаа суралцахуйг дэмжсэн нээлттэй боловсролын тогтолцоог бэхжүүлэх үе.

  1. Сургалтын уян хатан арга замуудтай, харилцан уялдаа бүхий бусадтай хамтран амьдрах, ажиллах чадавх (үнэт зүйлс, зан үйл, амьдралын хэв маяг) бүхий иргэнийг бэлтгэнэ.
  2. Нээлттэй сургалтын хөтөлбөр, агуулгыг баяжуулж, боловсролын бүх шатанд хиймэл оюун ухаанд суурилсан технологийг нэвтрүүлсэн байна.
Эрүүл мэнд

Зорилт 2.2 Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Эрүүл мэндийн чанар, хүртээмжтэй тогтолцооны шинэчлэлийн үе.

  1. Иргэн, гэр бүл, ажил олгогчийн оролцоонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо бэхэжсэн байна.
  2. Нотолгоонд суурилсан орчин үеийн оношилгоо, эмчилгээний техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилт, даатгалын тогтолцоотой болсон байна.
  3. Эрүүл мэндийн салбарт цахим үйлчилгээг өргөжүүлэн үндэсний эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдсэн байна.
  4. Эрүүл мэндийн хүний нөөцийн хангалт, ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулсан байна.
  5. Эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эмчилгээ, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж, зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлж, өвчлөл, нас баралтын эрсдэлт хүчин зүйл буурсан байна.
  6. Эрүүл мэндийн үйлчилгээнд даатгалын, улсын төсвийн болон хувь хүний санхүүжилтийн зохистой харьцааг бий болгож, хүн амын эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлж, иргэн бүрийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд бүрэн хамруулж, нийт сумыг хамарсан алсын зайн үндэсний сүлжээг бий болгож, хүн амын дундаж наслалт уртассан байна.
  7. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, зүрх, судасны өвчлөлөөс болон хорт хавдраас шалтгаалсан нас баралт буурсан байна.
  8. Товлолт дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, вируст гепатитын өвчлөл, сүрьеэгийн тохиолдлыг бууруулсан байна.
  9. Сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх, нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин буурсан байна.
II үе шат (2031-2040):

Амьдралын зөв дадал, хэвшилтэй иргэнийг төлөвшүүлэх үе.

  1. Амьдралын зөв дадал, хэвшлийг дэмжих тогтолцоо бүрдсэн байна.
  2. Урт хугацааны даатгалын тогтолцоог бүрдүүлж, технологийн шинэчлэл, хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн, нэг цэгээс тусламж, үйлчилгээг авах тогтолцоо бүрдсэн байна.
III үе шат (2041-2050):

Эрүүл амьдралын хэв маягийг дэмжих үе.

  1. Эрүүл насжилтаар бүсийн хэмжээнд тэргүүлэх 10 орны нэг болж, хувь хүний ген, хоол тэжээлийн болон эрүүл мэндийн онцлогт чиглэсэн хиймэл оюун ухаанд тулгуурласан үйлчилгээ нэвтэрнэ.
Гэр бүл

Зорилт 2.3. Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжиж идэвхтэй, бүтээлч иргэн, гэр бүлийг төлөвшүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж, хүн амын тогтвортой өсөлт, хүний хөгжлийг дэмжих үе.

  1. Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжсэн, судалгаа, нотолгоонд суурилсан, гэр бүлд ээлтэй хөгжил, хамгааллын үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.
  2. Хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, нийгмийн төлөвшлийг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ.
  3. Залуу гэр бүлийг дэмжсэн орчин, нөхцөл бүрдэж, цогц үйл ажиллагааны чанарыг дээшлүүлнэ.
II үе шат (2031-2040):

Идэвхтэй, бүтээлч иргэн, гэр бүлд ээлтэй орчныг бүрдүүлэх үе.

  1. Зорилтот бүлгийн иргэдийг дэмжсэн, бүтээмжтэй ажил, хөдөлмөр эрхлүүлж, олон талт хөгжил, хамгааллын цогц тогтолцоо бүрдсэн байна.
  2. Гэр бүл, хувь хүний хөгжлийн хэрэгцээг дэмжсэн орчин, нөхцөл бүрдүүлж, цогц үйл ажиллагааны чанарыг дээшлүүлнэ.
III үе шат (2041-2050):

Нийгмийн идэвхтэй, бүтээлч иргэн, гэр бүлийг тогтвортой дэмжих үе.

  1. Хүн амын амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагаа хэрэгжиж, дэлхийд үнэлэгдэхүйц монгол иргэнийг төлөвшүүлнэ.
Шинжлэх ухаан, инновац

Зорилт 2.4. Олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлнэ

I үе шат (2021-2030):

Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж, хүн амын тогтвортой өсөлт, хүний хөгжлийг дэмжих үе.

  1. Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор судалгаа хөгжүүлэлт, инновацын санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоо бүхий төр-шинжлэх ухаан-үйлдвэрлэл, бизнесийн түншлэлийн таатай орчин бүрдсэн байна.
  2. Шинжлэх ухаан, технологи, инновацын тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх дэд бүтцийг өргөжүүлж, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоотой болсон байна.
  3. Эрдэм шинжилгээний ажилтны цалин хөлс, урамшууллын тогтолцоог шинэчилж, чадварлаг эрдэмтдийг бэлтгэх үндэсний тогтолцоог бий болгож, олон улсын томоохон судалгаанд оролцох боломжийг нэмэгдүүлсэн байна.
II үе шат (2031-2040):

Үндэсний шинжлэх ухаан, инновацыг дэлхийн зах зээлд гаргах тогтолцоог бүрдүүлэх үе.

  1. Нано, био, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг шинжлэх ухаан, инновацын тэргүүлэх чиглэлд оруулах хөрөнгө, нөөц болон бусад дэмжлэгийг нэмэгдүүлж, ногоон, цахим эдийн засаг, оюуны үйлдвэрлэлийн бүс нутгийн жишигт хүргэнэ.
  2. Дэлхийд танигдсан чадварлаг эрдэмтдийг бэлтгэх, тэдгээрийг олон улсын судалгаанд оролцох боломжийг нэмэгдүүлэн, урамшуулах арга замыг бүрдүүлнэ.
III үе шат (2041-2050):

Олон улсад өрсөлдөх чадвартай шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх үе.

  1. Нано, био, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг тэргүүлэх чиглэл, ногоон, цахим эдийн засаг, оюуны үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг дэлхийн жишигт хүргэнэ.
  2. Өндөр технологийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжин, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шинжлэх ухаан технологийн хувийн жинг нэмэгдүүлсэн байна.
Хүнд ээлтэй амьдрах орчин

Зорилт 2.5. Амьдралын хэрэгцээг хангасан эрүүл, ая тухтай, таатай орчныг бүрдүүлж баталгаат хүнсээр хангана

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030)

Эрүүл баталгаат орчин бий болгох үе.

  1. Орон сууц, ногоон байгууламжийн стандартыг мөрдөж, эрүүл баталгаат амьдрах орчныг бий болгоно.
  2. Агаар, ус, хөрс, дуу чимээний бохирдлыг багасгаж, цэвэр, ногоон байгууламж бүхий орчинтой болно.
  3. Эрүүл мэндийн болон орчны тандалт, нөлөөллийн үнэлгээ хийх тогтолцоог бий болгож бэхжүүлнэ.
  4. Хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлнэ.
  5. Инновац нэвтрүүлсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж аюулгүй, тэжээллэг хэрэгцээт хүнсээр хангадаг болно.
II үе шат (2031-2040):

Амьдралын таатай орчин бүрдүүлэх үе.

  1. Тохилог амьдралын таатай орчин бүрдүүлж, орон сууцны хотхон, хорооллын төлөвлөлтийг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хог хаягдлын зохистой менежментийг хэвшүүлнэ.
  2. Ногоон бүс, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар хот, суурин газрын ногоон байгууламжийг хот төлөвлөлтийн стандартад нийцүүлнэ.
  3. Хүнсний хангамж, нийлүүлэлтийн үйл ажиллагаанд тавих эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, шаардлагыг боловсронгуй болгож, баталгаат хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой систем бий болгон органик, баяжуулсан, зохицуулах үйлчилгээтэй болон эрүүл хүнсний хэрэглээтэй болно.
III үе шат (2041-2050):

Амьдралын хэрэгцээ хангагдсан орчин бүрдүүлэх үе.

  1. Орчны бохирдлоос шалтгаалсан хүний эрүүл мэнд, эдийн засагт учрах сөрөг нөлөөлөл бүрэн арилж, хот, сум, суурингуудад авто зогсоол, оршин суугчид амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан ногоон байгууламж, усан сан, биеийн тамирын талбай бүхий тохилог эко орчныг бүрдүүлнэ.
  2. Монгол брэндийн эко хүнс экспортлох нөхцөлийг сайжруулж, хүнсний боловсруулах салбарын хөгжлөөр тэргүүлнэ.
Хөдөлмөрийн зах зээл

Зорилт 2.6.Хөдөлмөрийн эдийн засгийн тэнцвэрийг хангаж, мэдлэгийн эдийн засгийг бүрдүүлж, иргэн бүрийг ажилтай, орлоготой болгоно.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг хангах, хэрэгцээнд суурилсан хөдөлмөрийн хөлс, урамшууллын оновчтой тогтолцоог бэхжүүлэх үе.

  1. Мөнгө,санхүүгийн бодлогоор ажлын байрыг нэмэгдүүлж, ажлын байрны статистик мэдээллийг аймаг, сум, дүүргээр гаргадаг болно.
  2. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, нээлттэй боловсролын зарчимд тулгуурласан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн тэгш, хүртээмжтэй орчныг бүрдүүлнэ.
  3. Хүн амын бүлэг бүрийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
  4. Оюуны хөдөлмөрийг дэмжсэн цахим, зайн ажлын байрыг нэмэгдүүлэн тогтолцоог нь дэмжиж хөгжүүлнэ.
  5. Албан бус хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээлэл сайжирсан байна.
  6. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслүүдийн хөдөлмөрийн хэрэгцээ, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн ажилчдыг бэлтгэж, төгсөгчид ажлын байрыг өөрөө бий болгоход чиглэсэн мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг хөгжүүлнэ.
  7. Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдал нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин буурч, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн байна.
II үе шат (2031-2040):

Бүтээмжид суурилсан, хөдөлмөрийн хөлс, урамшууллын оновчтой тогтолцоог бэхжүүлэх үе.

  1. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, ажлын байрны шингээлт ихтэй аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрлэл, бүтээмжтэй үйлчилгээний салбарууд, орчин үеийн цахим салбар, эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрийн үнэлгээ, цалин хөлсний оновчтой хэлбэрийг бүрдүүлнэ.
  2. Олон улсад оюуны бүтээл, мэдээллийн технологийн болон зөвлөх үйлчилгээг дэмжих зуучлагч компани, төвүүдийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.
III үе шат (2041-2050):

Амьдралын хэрэгцээ хангагдсан орчин бүрдүүлэх үе.

  1. Орчны бохирдлоос шалтгаалсан хүний эрүүл мэнд, эдийн засагт учрах сөрөг нөлөөлөл бүрэн арилж, хот, сум, суурингуудад авто зогсоол, оршин суугчид амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан ногоон байгууламж, усан сан, биеийн тамирын талбай бүхий тохилог эко орчныг бүрдүүлнэ.
  2. Монгол брэндийн эко хүнс экспортлох нөхцөлийг сайжруулж, хүнсний боловсруулах салбарын хөгжлөөр тэргүүлнэ.
Монгол хүний удмын сан

Зорилт 2.7.Монгол хүний удмын санг хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлж, монгол хүний хөгжлийг дэмжинэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Угийн бичиг хөтлөх уламжлалыг сэргээх, дэмжих үе.

  1. Угийн бичиг хөтлөх, цус ойртолтоос сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  2. Хүн бүр удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөх үндэсний уламжлалыг сэргээн хөгжүүлнэ.
  3. Цус ойртолтоос сэргийлж, удамшлын өвчин болон төрөлхийн согогтой хүүхдийн эрт оношилгооны чадавхыг дээшлүүлнэ.
  4. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачдын тооны зохист түвшнийг хадгалах, хяналт тавих тогтолцоо бүрдэнэ.
II үе шат (2031-2040):

Удмын сангийн аюулгүй байдлыг хангах үе.

  1. Цус ойртолтоос хамгаалдаг болсон байна.
  2. Иргэдийн удмын хэлхээг тодорхойлох мэдээллийн систем хөгжүүлж, хэрэгжүүлнэ.
  3. Удамшлын өвчин эмгэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх, эмнэлэг, удамшил зүйн хяналтын тогтолцоог хөгжүүлнэ.
III үе шат (2041-2050):

Монгол хүний генийг хамгаалах судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх үе.

  1. Хувь хүний генетикийн чадварт суурилсан судалгааг хөгжүүлнэ.
  2. Хүн амын генетикийн тооцооллын аргаар аймаг бүрийн хүн амд шууд цус ойртолтын (FIS) болон нийт цус ойртолтын (FIT) коэффициентыг тооцоолж, дүн шинжилгээнд үндэслэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  3. Хүн бүр удмын мэдээлэл агуулсан цахим үнэмлэхтэй болно.

Зорилго 3.Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, идэвхтэй бүтээлч гэр бүлийг төлөвшүүлэн, хэрэгцээндээ нийцсэн байр сууц бүхий, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөлд өрсөлдөхүйц бичил, жижиг, дунд бизнес эрхлэн өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг бүрдүүлнэ.

Нийгмийн хамгаалал ба даатгалын тогтолцооны шинэчлэл

Зорилт 3.1 Амьдралын баталгааг хангах нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхүйц нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэх үе.

  1. Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлнэ.
  2. Тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлсэн байна.
  3. Хүн амын бүлгүүдийн ялгаатай хэрэгцээ, нийгмийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг үзүүлнэ.
  4. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хүн амын эмзэг бүлгүүдийг бүрэн хамруулна.
  5. Зорилтот, эмзэг бүлгийн өрх, иргэний амьжиргаанд хүрэлцэхүйц хэмжээний нийгмийн халамжийн тусламж, дэмжлэгийг үзүүлдэг болно.
  6. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зохистой удирдлагыг төлөвшүүлж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бүрэн бие даасан тогтолцоог бий болгоно.
II үе шат (2031-2040):

Эрсдэлээс сэргийлсэн нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах үе.

  1. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлсон байна.
  2. Тэтгэврийн нөөц санг ашигт малтмалын орд газрын орлогын өгөөж болон ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлдэг болно.
  3. Тэтгэврийн даатгалын хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжиж, 1979 оноос хойш төрсөн даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг бодит хуримтлал болгоно.
  4. Зорилтот, эмзэг бүлгийн хэрэгцээ, орон нутгийн онцлогт нийцсэн халамжийн шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
  5. Ахмад настанд урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төвүүдийг байгуулсан байна.
III үе шат (2041-2050):

Амьдралын чанарыг сайжруулахуйц нийгмийн хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэх үе.

  1. Тэтгэврийн даатгалын тогтолцоог бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх үе шат эхэлсэн байна.
  2. Нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээг өрх, иргэдийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлнэ.
Орлогод нийцсэн орон байр

Зорилт 3.2.Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, эрэлт хэрэгцээнд нийцсэн байр сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй сууцаар хангах тогтолцоог бүрдүүлэх үе.

  1. Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй сууцаар хангах тогтолцоотой болсон байна.
  2. Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн тогтолцоо бэхэжсэн байна.
II үе шат (2031-2040):

Худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, ногоон хөгжлийн загварт нийцсэн орон сууцны чанар, стандартыг сайжруулах үе.

  1. Гэр хорооллын нөхцөлийг сайжруулж, хүн амын худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, ногоон шийдэл бүхий чанартай орон сууцны хүрэлцээ, хангамжийг сайжруулна.
III үе шат (2041-2050):

Хэрэгцээнд нийцсэн чанартай, тохилог орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх үе.

  1. Өрх, гэр бүлийг эрэлтэд нийцсэн, худалдан авах чадварт тохирсон, чанартай, тохилог орон сууцаар хангадаг болсон байна.
Хөдөлмөр эрхлэлт ба гарааны бизнес

Зорилт 3.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэх арга, ур чадварыг хөгжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэлтийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн

I үе шат (2021-2030):

Хөдөлмөр эрхлэлт, бүтээлч санаачилга, хандлага болон ур чадварыг хөгжүүлэх, аж ахуй эрхлэлтийг дэмжсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх үе.

  1. Залуучуудад бизнес эрхлэх зорилгодоо хүрэхэд шаардлагатай бүх төрлийн дэмжлэг, туслалцааг үзүүлэх, орчин, нөхцөл бүрдсэн байна.
  2. Бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих орчин бэхжиж, төлөвшсөн байна.
  3. Бүтээмжтэй, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх, бүтээлч байдлыг хөхиүлэн дэмжиж, ядуурлын түвшин буурч, нийгмийн дундаж давхарга өргөжсөн байна.
  4. Нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлнэ.
  5. Малчин, тариаланчдын 75 хүртэл хувийг өрхийн аж ахуй эрхлэхэд нь хүрэлцэхүйц чадалтай цахилгааны эх үүсвэр, техник, технологиор хангах, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл болон бусад төрлийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малчин өрх, тариаланчдын бэлтгэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх оновчтой тогтолцоог бий болгосон байна.
  6. Малчид, тариаланчид бизнесийн тогтвортой орлогын эх үүсвэртэй болсон байна.
II үе шат (2031-2040):

Жижиг, дунд бизнес эрхлэлтийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үе.

  1. Инновац, технологи нэвтрүүлэх, мэдлэг хуваалцах чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн нөхцөл бүрдэж, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, экспортын зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлж, бичил, жижиг, дунд бизнес олон улсад өрсөлдөх боломжтой болсон байна.
III үе шат (2041-2050):

Бичил, жижиг, дунд бизнес эрхлэлтийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үе.

  1. Олон улсад өрсөлдөхүйц бичил, жижиг, дунд бизнес эрхлэлтийн соёл бүрэн төлөвшиж, инновац, шинэ технологи, мэдлэг шингэсэн бичил, жижиг, дунд бизнесийн хөгжил дэлхийн жишигт хүрсэн байна.
Дундаж давхаргыг дэмжсэн санхүүжилт

Зорилт 3.4.Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлж, эрсдэлээс хамгаална.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг бэхжүүлэх үе.

  1. Зорилтот санхүүжилт, хөнгөлөлт, хүртээмжтэй үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдсэн байна.
II үе шат (2031-2040):

Дундаж давхаргыг бэхжүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх үе.

  1. Эрэлтэд нийцүүлсэн зорилтот санхүүжилт, хөнгөлөлтийг тасралтгүй хөгжүүлж, дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд зориулсан төсвийн хуваарилалт, зарцуулалт нэмэгдсэн байна.
III үе шат (2041-2050):

Дундаж давхаргыг тэлж, санхүүгийн эрсдэлээс бүрэн хамгаалах үе.

  1. Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн өрх, гэр бүлд ээлтэй банк, санхүүгийн үйл ажиллагаа тогтворжиж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжих, эрсдэлээс хамгаалах бодлого хэрэгжиж, өрх, гэр бүл өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой болсон байна.
Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг

Зорилт 3.5.Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Биеийн тамир, спортын чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх үе.

  1. Хүн амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлнэ.
  2. Биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилт, даатгалын тогтолцоо боловсронгуй болсон байна.
  3. Биеийн тамир, спортын салбарт цахим үйлчилгээ нэвтэрч, үндэсний нэгдсэн мэдээллийн сан бүрдсэн байна.
  4. Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөгжил, чадавхжуулалт, дэмжлэгийг нэмэгдүүлнэ.
II үе шат (2031-2040):

Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэнийг төлөвшүүлэх биеийн тамир, спортын чанар, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх үе.

  1. Идэвхтэй амьдралын дадал хэвшлийг дэмжих тогтолцоо бүрдэж, хот, суурин газрын орон сууцны хотхон, хорооллын төлөвлөлтөд биеийн тамир, спортоор хичээллэх, амьдралын зөв дадал хэвшилтэй болгох олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, тохилог, таатай орчныг бий болгоно.
  2. Амьдрал, ажил, мэргэжлийн хэв маяг, агуулгын өөрчлөлттэй холбоотойгоор биеийн тамир, спортын тэргүүлэх чиглэлийг хөгжүүлж, авьяасыг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ.
III үе шат (2041-2050):

Биеийн тамир, спортын идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүл төлөвших үе.

  1. Биеийн тамир, спортоор хичээллэх өдөр тутмын амьдралын идэвхтэй дадал хэвшилтэй иргэн, гэр бүлийг төлөвшүүлэхэд хиймэл оюун ухаанд тулгуурласан технологи, үйлчилгээг нэвтрүүлнэ.
Газрын харилцаа

Зорилт 3.6.Ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангана.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Монгол Улсын газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн үр нөлөө, хүртээмжийг дээшлүүлж, хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үе.

  1. Газар, түүний нөөцийг зохистой, үр дүнтэй ашиглах, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод газрын харилцааны орчин бүрдсэн байна.
  2. Газрын бирж, олон зориулалттай кадастрын нэгдсэн системийг нэвтрүүлж, газрын нэгдмэл сан, түүний ашиглалтад тавих төрийн хяналтын тогтолцоо боловсронгуй болсон байна.
  3. Газар ашиглалт, газрын мониторингийн байнгын ажиллагаатай хяналтын систем бий болж, газрыг хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоо бүрдэнэ.
  4. Монгол Улсын геодезийн сүлжээг шинэчлэн сайжруулж, нийт нутаг дэвсгэрийг бүх төрлийн масштабын байр зүйн зургаар бүрэн хангана.
II үе шат (2031-2040):

Байрлалд суурилсан орон зайн мэдээлэл бүхий ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог нэвтрүүлэх үе.

  1. Газрын хяналт, удирдлагын нэгдсэн тогтолцоог бий болгож бэхжүүлнэ.
  2. Үндэсний орон зайн мэдээллийн нэгдсэн платформыг бий болгон хөгжүүлж, хэрэглэж хэвшсэн байна.
III үе шат (2041-2050):

Ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах үе.

  1. 1.Хүртээмжтэй, ухаалаг газрын удирдлага, менежментийн тогтолцоо бий болж, бэхэжсэн байна.

Зорилго 4.Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно.

Чинээлэг монгол

Зорилт 4.1.Макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлж, дундаж давхаргыг нийгмийн зонхилох бүлэг болгоно.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Засгийн газрын хугацаа тулсан гадаад өр төлбөрийг макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр шийдвэрлэж, үр ашгийг дээшлүүлэх, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангаж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх үе.

  1. Засгийн газрын өрийн удирдлагын тогтолцоог сайжруулж, өрийн дарамтыг бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нөхцөл бүрдсэн байна.
  2. Төсвийн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглүүлсэн, үр ашигтай, хариуцлагатай төсөв, санхүүгийн тогтолцоотой болсон байна.
  3. Гадаад валютын албан нөөц эрсдэл даахуйц хэмжээнд хүрч өссөн байна.
  4. Эдийн засаг жил бүр тогтвортой өсөж, ажил эрхлэлт тасралтгүй нэмэгдсэн байна.
  5. Бизнесийн таатай орчныг бүрдүүлж, иргэдийн худалдан авах чадвар дээшилсэн байна.
  6. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлсэн байна.
II үе шат (2031-2040):

Үндэсний хуримтлал бүхий макро эдийн засгийн орчныг бүрдүүлэх үе.

  1. Үндэсний хуримтлалын хэмжээг нэмэгдүүлж, зээлжих зэрэглэл сайжирсан байна.
III үе шат (2041-2050):

Макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангаж, бүрэн ажил эрхлэлттэй, инфляцын нам түвшин бүхий макро эдийн засгийн орчныг бүрдүүлж, дундаж давхаргыг нийгмийн зонхилох бүлэг болгох үе.

  1. Дундаж давхарга нийгмийн зонхилох бүлэг болсон байна.
Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд

Зорилт 4.2.Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийг эхлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, импортыг орлох болон экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үе.

  1. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшин нэмэгдсэн байна.
  2. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн байна.
  3. Үндэсний онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвар дээшилсэн байна.
  4. Бүтээлч үйлдвэрлэл (соёл урлаг, кино урлаг, дуу хөгжим, дизайн, архитектур)-ийн хөгжлийн бодлогын суурь тавигдсан байна.
  5. Мэдээллийн технологийн салбарыг дэмжиж, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлсэн байна.
  6. Боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн байна.
  7. Эдийн засгийн хөгжлийг дэмжих эрчим хүч, инженерийн дэд бүтцийг хөгжүүлсэн байна.
  8. Цахилгаан станцуудыг өргөтгөж, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, шинэ эх үүсвэрийг барьж, цахилгаан эрчим хүчээр дотоодын хэрэгцээг бүрэн хангасан байна.
  9. Үндэсний тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлсэн байна.
  10. Иргэний нисэхийн дэд бүтэц, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлсэн байна.
II үе шат (2031-2040):

Хүнд, хөнгөн болон эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэлийн хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх шатанд шилжих үе.

  1. Боловсруулах салбар давамгайлсан эдийн засгийн бүтцийг бүрдүүлж, хүнсний аюулгүй байдал хангагдсан байна.
  2. Бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлсэн байна.
  3. Эрчим хүчний хөндлөн гол тэнхлэгийн болон бүсийн босоо тэнхлэгийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, шинэ эх үүсвэрийг барьж байгуулан, зарим дулааны цахилгаан станцыг өргөтгөж нэгдсэн системийг бүрдүүлнэ.
  4. Экспортын зориулалттай эх үүсвэрүүдийг нэмэгдүүлж, эрчим хүч экспортлогч орон болсон байна.
  5. Олон улсын стандартад нийцсэн холимог тээврийн сүлжээ бүрдсэн байна.
III үе шат (2041-2050):

Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, олон тулгуурт тогтвортой эдийн засагтай улс болох үе.

  1. Эдийн засгийн тэргүүлэх салбаруудын дэлхийн зах зээл дэх байр суурийг бэхжүүлсэн байна.
Ухаалаг санхүүгийн зах зээл

Зорилт 4.3 Олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон олон тулгуурт, хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Эдийн засгийг тэтгэсэн, уян хатан, цахим технологид суурилсан олон талт санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх үе.

  1. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж, биржийн бус болон үүсмэл санхүүгийн зах зээл дээр хийгдэж байгаа арилжааны дүн өссөн байна.
  2. Даатгалын салбарын тогтвортой байдлыг хангах хууль, эрх зүйн орчин бүрдэж, салбарын хамрах хүрээг нэмэгдүүлсэн байна.
  3. Бичил санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулан эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулж, үйл ажиллагааны хүрээг тэлсэн байна.
  4. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо боловсронгуй болсон байна.
  5. Банк санхүүгийн зах зээлийн эрсдэл даах, найдвартай байдал хангагдсан байна.
II үе шат (2031-2040):

Томоохон хөрөнгийн биржүүдтэй хамтран дотоодын санхүүгийн хэрэгслийг чөлөөтэй арилжаалах, мэргэжлийн тоглогчдын оролцоо, хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэх, дэлхийн хөрөнгийн зах зээлд оролцох түвшний цахим санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх үе.

  1. Томоохон хөрөнгийн зах зээл дээр дотоодын бүтээгдэхүүнийг чөлөөтэй арилжаалдаг болсон байна.
  2. Даатгалын салбарын гүнзгийрэлтийн түвшин олон улсын жишигт хүрсэн байна.
  3. Бичил санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн санхүүгийн салбарт эзлэх хэмжээг нэмэгдүүлсэн байна.
III үе шат (2041-2050):

Санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг технологийн дэвшил, хиймэл оюун ухаанд суурилан дэлхийн түвшинд хөгжүүлэх үе.

  1. Олон улсад өрсөлдөхүйц хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлсэн байна.
  2. Технологийн дэвшлийн тусламжтайгаар хэрэглэгч бүр өөрийн хэрэгцээнд тохирсон даатгалын бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой зах зээлийг бүрдүүлсэн байна.
  3. Технологийн дэвшилд суурилсан бичил санхүүгийн зах зээлийг хөгжүүлнэ.
Бүс нутгийн хамтын ажиллагаа

Зорилт 4.4.Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэж, худалдааг хөнгөвчилнө.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Хөрш орнуудыг дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэх замаар эдийн засгийн гадаад харилцааг эрс нэмэгдүүлэх үе.

  1. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын эдийн засгийн коридор бий болж, гадаад харилцааны тэнцвэртэй байдал хангагдсан байна.
  2. Гуравдагч хөршид хүрсэн эдийн засаг бий болсон байна.
  3. Монгол Улс бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэж, худалдааг хөнгөвчилнө.
II үе шат (2031-2040):

Хөрш орнууд болон гуравдагч хөрш улсуудтай гадаад харилцааны тэнцвэртэй хөгжлийн түвшнийг хангах үе.

  1. Дэлхийн түвшинд нэр хүнд бүхий өрсөлдөх чадвартай Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалтын гол төв болсон байна.
III үе шат (2041-2050):

Ази-Номхон далайн бүс нутаг дахь эдийн засаг, худалдааны интеграцад идэвхтэй оролцож, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар, худалдааг нэмэгдүүлэх үе.

  1. Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч болсон байна.
Олон улсад өрсөлдөх чадвартай бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

Зорилт 4.5 Олон улсад өрсөлдөх чадвартай бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг инновацад тулгуурлан хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх үе.

  1. Судалгаа, шинжилгээ, шинэ санаа, оюуны бүтээл, брэндэд тулгуурласан гадаад зах зээлд чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн байна.
  2. Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын тогтолцоог кластерын зарчмаар хөгжүүлэх нөхцөл бүрдсэн байна.
II үе шат (2031-2040):

Бүс нутгийн болон олон улсын чанар, стандартын тогтолцоог нэвтрүүлэх, цахим худалдааг хөгжүүлэх замаар бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд холбогдож ажиллах үе.

  1. Бүс нутгийн эдийн засгийг дэмжих экспортын төрөлжилт бий болсон байна.
III үе шат (2041-2050):

Технологийн дэвшил, ур чадвартай хүний нөөц, цахим худалдаанд тулгуурлан дэлхийд өрсөлдөх чадвартай, инновацад суурилсан брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлэх үе.

  1. Инновацад суурилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдсэн байна.
Үндэсний баялгийн сан

Зорилт 4.6Эдийн засгийн төрөлжилт, инновац, шинэ технологи, хүний хөгжил, ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадавхтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн санг бий болгоно.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр
I үе шат (2021-2030):

Баялгийн сан байгуулж, санхүүгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх үе.

  1. Хөрөнгийн удирдлагыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх, санхүүгийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн дэмжих, хөрөнгийн хуримтлалыг бий болгох тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлсэн байна.
II үе шат (2031-2040):

Мега, нийгэм-эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр болон гадаадын санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар эдийн засгийг дэмжих, баялгийн сангийн хөрөнгийг арвижуулах үе.

  1. Мега төслүүдэд хөрөнгө оруулалт хийх болсноор нийгмийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж, улмаар иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чадавхыг бүрдүүлсэн байна.
III үе шат (2041-2050):

Эдийн засгийн төрөлжилт, инновац, шинэ технологи, ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадавхтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн санг төлөвшүүлэх үе.

  1. Макро эдийн засгийн тогтворжилтыг хангах, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн сантай болсон байна.

Зорилго 5.Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно.

Ухаалаг засаглал

Зорилт 5.1.Эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийг оновчтой болгож, засаглалын тогтвортой байдлыг хангана.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэртэй байдал, түүнд тавих хяналтыг оновчтой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, тогтвортой, хяналттай засаглалыг төлөвшүүлэх үе.

  1. Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого тодорхойлох, төлөөлөх, хяналт тавих чадавх сайжирч парламентын засаглал бэхэжсэн байна.
  2. Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа тогтвортой, залгамж чанартай, үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
  3. Шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай, иргэн төвтэй шүүх тогтолцоо төлөвшинө.
  4. Улс төрийн намуудыг улс орныхоо төлөө бодлогын нам болгох нийгэм, улс төрийн соёлыг төлөвшүүлнэ.
  5. Төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдэж, иргэдийн улс төрийн боловсрол дээшлэн, иргэд, сонгогчдын хариуцлага сайжирна.
II үе шат (2031-2040):

Хариуцлагатай, үр нөлөөтэй засаглалыг бэхжүүлэх үе.

  1. Хариуцлагатай, мэргэшсэн, ёс зүйтэй гишүүдээр Улсын Их Хурлыг бүрдүүлнэ.
  2. Урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх Засгийн газрын чадавхыг бэхжүүлнэ.
  3. Иргэдийн итгэлийг бүрэн хүлээсэн шүүхтэй болно.
  4. Улс төрийн намууд бодлогын нам болон төлөвшсөн байна.
  5. Ардчилсан сонгуулийн зарчмуудыг бүрэн хангасан сонгуулийн соёл хэвшсэн байна.
III үе шат (2041-2050):

Урт хугацааны, тогтвортой бодлогыг дэмжсэн түншлэгч засаглалыг бий болгох үе.

  1. Ард түмний засаглах эрхийг хангасан, итгэл хүлээсэн Улсын Их Хурал төлөвшинө.
  2. Иргэн төвтэй, мэргэжлийн Засгийн газар төлөвшсөн байна.
  3. Хариуцлагатай, иргэн төвтэй шүүх төлөвшсөн байна.
  4. Улс төрийн намуудын үйл ажиллагаа бүрэн төгөлдөржих нөхцөл бүрдэнэ.
  5. Сонгуулийн үйл ажиллагаа цахим хэлбэрт бүрэн шилжинэ.
Ухаалаг бүтэц

Зорилт 5.2.Төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тодорхойлох замаар чиг үүрэг, эрх мэдлийн хуваарилалтыг нарийвчилна.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, эрх мэдлийн зааг, ялгааг оновчтой тодорхойлж, оролцоог зохистой хангасан, иргэдээ сонсдог, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилладаг тогтолцоог төлөвшүүлэх үе.

  1. Хөгжлийн бодлого, чиг үүргийн шинжилгээнд тулгуурласан захиргааны оновчтой, уян хатан, үр дүнтэй, үр ашигтай бүтэц тогтсон байна.
  2. Хөгжлийн бодлогод нийцсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оновчтой хуваарилалт бий болж, орон нутгийн бие даасан байдал хангагдана.
  3. Урт хугацааны хөгжлийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах чиг үүрэг бүхий хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулна.
  4. Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл явцад хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоо хангагдаж, хамтын ажиллагаа бэхжих нөхцөл бүрдэнэ.
  5. Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, хувийн өмчийг хамгаалах эрх зүй, бодлогын орчин бүрдэнэ.
II үе шат (2031-2040):

Иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжсэн цомхон бөгөөд үр ашигтай, үр нөлөөтэй бүтэц, зохион байгуулалтыг төрийн байгууллагуудын бүх түвшинд нэвтрүүлэх үе.

  1. Төрийн захиргааны байгууллагын бүтэц цомхон, уян хатан, үр дүнтэй болж, төрийн байгууллагын үйл ажиллагааны хүнд суртал арилсан байна.
  2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бие даан хөгжих нөхцөл бүрдэнэ.
  3. Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт бэхэжсэн байна.
  4. Төр нь бодлого, үйл ажиллагаагаа иргэн, хувийн хэвшилтэй хамтарч тодорхойлох тогтолцоо бэхэжнэ.
  5. Хөрөнгө оруулалтыг бүрэн дэмжсэн, бизнес эрхлэх таатай орчин бүрдэнэ.
III үе шат (2041-2050):

Төрийн бодлого, үйл ажиллагааг иргэн төвтэй болгож, ухаалаг засаглалыг дэмжсэн бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх үе.

  1. Төрийн бодлого, үйл ажиллагаа иргэн төвтэй болж, иргэн төвтэй захиргааны бүтэц төлөвшинө.
  2. Төрийн үйлчилгээ иргэн бүрд шуурхай, чирэгдэлгүй хүрдэг тогтолцоо бүрдэж хэвшинэ.
  3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бие даан хөгжих нөхцөлийг бэхжүүлсэн байна.
  4. Төр нь хувийн хэвшлийн хөгжлийг бүх талаар дэмжиж, дэлхийд өрсөлдөх үндэсний компаниудтай болно.
Цахим монгол (иргэн, төр, хувийн хэвшлийн нэгдсэн систем)

Зорилт 5.3 Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлэх үе.

  1. Цахим засаглалыг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, хүн амыг өндөр хурдны интернэтийн сүлжээнд холбоно.
  2. Цахим мэдээллийн нэгдсэн сан, дэд бүтэц бий болж хөгжинө.
  3. Цахим хэлбэрт шилжсэнээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээ шат дамжлагагүй, шуурхай болно.
  4. Төрийн байгууллага хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжирч, захиргааны зардал бууран, үйлчилгээний үр дүн сайжирна.
  5. Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн саналыг цахимаар авах нөхцөл бүрдэж, мэдээллийн ил тод байдал нэмэгдэнэ.
II үе шат (2031-2040):

Эдийн засаг, нийгмийн бүх салбарт мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инновацыг нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх үе.

  1. Цахим засаглалыг хөгжүүлэх бодлого, хууль, эрх зүйн орчин олон улсын жишигт хүрнэ.
  2. Цахим мэдээллийн нэгдсэн санг эдийн засгийн харилцаанд бүрэн шилжүүлнэ.
  3. Иргэдийн төрийн үйлчилгээнд зарцуулах хугацааг багасгана.
  4. Иргэн, төр, бизнесийн байгууллагууд мэдээлэл солилцооны үүлэн технологид бүрэн шилжиж, ил тод төрийн албаны тогтолцоо бэхэжнэ.
III үе шат (2041-2050):

Хүний хөгжлийг дэмжсэн цахим засаглалыг хөгжүүлэх үе.

  1. Хүний хөгжлийг дэмжсэн цахим засаглалын бодлого, хууль, эрх зүйн таатай орчин бүрэн бүрдэнэ.
  2. Цахим мэдээллийн нэгдсэн сангийн дэд бүтэц олон улсын жишигт нийцсэн байна.
  3. Иргэн төвтэй, ухаалаг засаглал төлөвшинө.
  4. Иргэн, төр, бизнесийн байгууллагуудын мэдээлэл солилцооны чанар сайжирч, өрсөлдөх чадвар дээшилнэ.
  5. Цахим засаглалын технологи олон улсын жишигт хүрч, авлига, хүнд сурталгүй нийгмийн харилцаа төлөвшинө.
Чадварлаг, ёс зүйтэй төрийн алба

Зорилт 5.4Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх үе.

  1. Чадахуйн зарчимд суурилсан, мэргэшсэн төрийн алба төлөвшсөн байна.
  2. Сонгуулийн үр дүнгээс үл хамааран төрийн албан хаагч тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж, төрийн албаны шатлан дэвшүүлэх тогтолцоо боловсронгуй болсон байна.
  3. Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоо бүрдэж, ёс зүйтэй төрийн алба төлөвшинө.
  4. Төрийн албан хаагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй сурч хөгжих таатай орчин бүрдсэн байна.
  5. Төрийн үйлчилгээний чанарын стандарт бий болж, төрийн үйлчилгээнд иргэд, олон нийт хяналт тавих нөхцөл бүрдэн, иргэдийн итгэлийг хүлээсэн үйлчилгээний соёл төлөвшсөн байна.
II үе шат (2031-2040):

Нийгмийн хөгжлийг дэмжсэн, үр нөлөөтэй, цомхон төрийн албыг төлөвшүүлж, төрийн үйлчилгээний менежментийг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэх үе.

  1. Үр дүнд суурилсан цомхон төрийн алба төлөвшсөн байна.
  2. Төрийн албанд шатлан дэвшүүлэх тогтолцоо бүрэн нэвтэрч, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа хангагдсан байна.
  3. Төрийн албан хаагчид нийгэмд ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэх тогтолцоо бэхэжсэн байна.
  4. Төрийн албанд суралцагч байгууллагын соёл бүрэн нэвтэрсэн байна.
  5. Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, уян хатан, хүртээмжтэй, чанартай хүргэх хүний нөөцийн болон зохион байгуулалтын оновчтой арга хэрэгсэл нэвтэрч, иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээний чанар сайжирсан байна.
  6. Төрийн үйлчилгээний төлөвлөлт, хэрэгжүүлэлт, үр дүнгийн хяналт сайжирсан байна.
III үе шат (2041-2050):

Нийгмийн хөгжлийг дэмжсэн, үр нөлөөтэй, цомхон төрийн албыг төлөвшүүлж, төрийн үйлчилгээний менежментийг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэх үе.

  1. Иргэн төвтэй төрийн алба, төрийн үйлчилгээний бүтэц, зохион байгуулалт бий болсон байна.
  2. Төрийн албаны нэр хүнд өсөж, иргэдийн хэрэгцээнд суурилсан, итгэл хүлээсэн төрийн үйлчилгээний соёл хэвшсэн байна.
  3. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа сайжирч, амьдралын баталгаа бүрэн хангагдсан байна.
  4. Төрийн албан хаагчийн мэдлэг, чадварын түвшин нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байна.
Хүний эрхийг дээдэлсэн нийгэм

Зорилт 5.5Иргэний нийгэм-хувийн хэвшил-төрийн түншлэлийг бэхжүүлэх замаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд хамаарал бүхий талуудын оролцоог хангасан зохистой тогтолцоог бүрдүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Хүний эрхийг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүний эрхийг хангахад чиглэсэн олон талт түншлэлийг хөгжүүлэх үе.

  1. Хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үндэсний тогтолцоо бэхжиж, үр нөлөө дээшилнэ.
  2. Төр, иргэний нийгэм, хувийн хэвшил хүний эрхийг хамгаалахад хамтарч ажиллах тогтолцоо төлөвшинө.
II үе шат (2031-2040):

Хүний эрхийг хангах бодлого, хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт хүргэх үе.

  1. Хүний эрхийг хангах олон улсын сайн туршлага нэвтэрч, энэ чиглэлээр бусад улс оронтой хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
  2. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр гадаад, дотоодын байгууллагын олон талт хамтын ажиллагаа бэхэжнэ.
III үе шат (2041-2050):

Нийгмийн бүх харилцаанд хүний эрхийг бүрэн хангасан тогтолцоог төлөвшүүлэх үе.

  1. Хүн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх хүний эрхийн түгээмэл соёл төлөвшинө.
  2. үний эрхийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэг дээшилж, бусдын эрхийг хүндэтгэх хандлага төлөвшинө.
Авлигагүй засаглал

Зорилт 5.6.Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль, эрх зүйн болон бодлогын орчин, шударга ёсыг эрхэмлэсэн бүх нийтийн хандлагыг төлөвшүүлэх үе.

  1. Нийгмийн бүх түвшинд шударга ёсыг бэхжүүлэх бодлогын болон хууль, эрх зүйн орчин бүрдэнэ.
  2. Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулж, авлига албан тушаалын гэмт хэрэг буурсан байна.
II үе шат (2031-2040):

Авлигатай бүх нийтээр тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх үе.

  1. Нийгмийн бүх түвшинд авлигыг үл тэвчих хандлага төлөвшсөн байна.
  2. Авлигатай тэмцэх үр дүнтэй үндэсний тогтолцоог төлөвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж таслан зогсооно.
III үе шат (2041-2050):

Авлигагүй нийгмийг цогцлоох үе.

  1. Нийгмийн бүх түвшинд шударга ёсыг тогтооно.
  2. Авлигагүй нийгмийг цогцлоон төлөвшүүлнэ.

Зорилго 6. Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлж, хүний амьдралын чанарыг сайжруулна.

Эх байгаль анхдагч экосистем

Зорилт 6.1Байгалийн үнэ цэн, өгөөжийг үнэлэн хамгаалж, анхдагч экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Монгол орны унаган байгаль, экосистемийн үйлчилгээний үнэ цэн, даацыг тогтоож, үнэлэмжийг нэмэгдүүлж эдийн засгийн үр өгөөжийг үнэлэх үе.

  1. Байгалийн баялгийн нөөц, экосистемийн үйлчилгээний үнэ цэн, даацыг тогтоож, үнэлгээг шинэчилнэ.
  2. Цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эх зэрэг онцлог экосистемийг тусгай хамгаалалтад авч, унаган байгалийг хамгаална.
II үе шат (2031-2040):

Экосистемийн үйлчилгээг тэтгэж үр өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэх үе.

  1. Монгол орны унаган байгаль, экосистемийн үйлчилгээний үнэ цэн, нөөц, даацыг шинэчлэн тогтоож, үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
  2. Онцлог, үнэ цэн бүхий экосистемүүдийг тусгай хамгаалалтад авч, анхдагч байгалийн унаган төрх, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгална.
III үе шат (2041-2050):

Үнэлэмж, нөөц, нөхөн сэргэх чадавх, даацад суурилсан байгалийн нөөцийн ашиглалт, хамгааллын бодлого баримталж экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах үе.

  1. Хүрээлэн байгаа орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.
  2. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэн эх дэлхийн экосистемийн үйлчилгээг тэтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна.
Байгалийн баялгийн үр өгөөж

Зорилт 6.2 Байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээж хомсдолыг бууруулан, ашиглалтын нөөц бий болгож, байгалийн үр өгөөжийг ирээдүй хойч үедээ өвлүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого хэрэгжүүлж, доройтсон орчныг нөхөн сэргээж нөөцийн хомсдолыг бууруулах, ашиглалтын нөөц бий болгох үе.

  1. Биологийн олон янз байдлыг хамгаалах, тархац нутаг, амьдрах орчныг нь тэтгэж хомсдолоос сэргийлэх, ашигт зүйлийг үржүүлэх, тарималжуулах, ойн агропарк байгуулах замаар ашиглалтын нөөц бүрдүүлнэ.
  2. Хөрсний үржил шим, чийгийг хамгаалж, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэн, эвдрэлд орсон, доройтсон газрыг нөхөн сэргээж, аж ахуйн эргэлтэд оруулна.
  3. Байгаль орчны хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулж, стандарт, хэм хэмжээг мөрдүүлэн, байгаль хамгаалалд иргэдийн оролцоог хангана.
  4. Байгаль орчны хяналт-шинжилгээний сүлжээ, кадастр, мэдээллийн санг өргөжүүлж, шинэ үеийн техник, технологийн шинэчлэл хийнэ.
II үе шат (2031-2040):

Техник, технологийн ололт, инновацыг байгаль хамгаалалд ашиглаж, нөөцийн хомсдол, орчны доройтлоос сэргийлэх үе.

  1. Технологийн хөгжлийг биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, тарималжуулах, тархац нутаг, амьдрах орчныг нь тэтгэхэд ашиглан нөөцийн хомсдолоос сэргийлнэ.
  2. Эвдрэлд орсон, бохирдсон газрыг нөхөн сэргээх, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлж, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд шинэ дэвшилтэт арга замыг тодорхойлж хэрэгжүүлнэ.
  3. Байгаль орчны хяналт-шинжилгээний сүлжээ, мэдээллийн нэгдсэн цахим санг өргөжүүлж, технологийн хөгжлийг нэвтрүүлэн, мэдээллийн ухаалаг цогц тогтолцоог бүрдүүлнэ.
III үе шат (2041-2050):
Байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээж зохистой ашиглах, шавхагддаг нөөцийг хязгаартай ашиглах үе.

  1. Байгалийн нөөцийн хомсдол, орчны доройтлыг зогсоон, нөхөн сэргээх, арвижуулах арга хэмжээг төгөлдөржүүлэн зохистой ашиглалтыг хэвшүүлнэ.
  2. Байгаль орчны хяналт-шинжилгээ, мэдээллийн ухаалаг тогтолцоог хөгжүүлж хүртээмжтэй болгоно.
Үнэт баялаг ус

Зорилт 6.3.Усны нөөцийн хомсдолоос сэргийлж, гадаргын усыг хуримтлуулан, эрэлт хэрэгцээг хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Усны нөөцийн шаталсан үнэ тарифын тогтолцоог бүрдүүлэн, цэвэр усны үнэлэмжийг нэмэгдүүлж хамгаалах, усны нөөцийг хуримтлуулах үе.

  1. Усны нөөцийн үнэ тарифт шатлан өсгөх зарчим тогтоож, усны хэрэглээг төлбөртэй болгон хэмнэлт, дахин ашиглалтыг нэмэгдүүлнэ.
  2. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийг сайжруулж, усны бохирдол, хомсдолыг бууруулна.
  3. Газрын байгалийн тогтоц, голын татамд хур тунадас, хайлсан цас, мөсний усыг хуримтлуулах хөв цөөрөм, далд усан сангууд байгуулж, томоохон голууд дээр урсцын тохируулгатай, олон зориулалтаар ашиглах усан сан барьж эхэлнэ.
  4. Хүн амыг баталгаат ундны усаар хангах, усны нөөцийн эрэл, хайгуул, зураглалын ажлыг эрчимжүүлж нөөц баялгийн мэдээллийн бааз суурийг өргөжүүлэх, төлөвлөлт, менежмент хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
II үе шат (2031-2040):

Усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, усны хуримтлалыг нэмэгдүүлж, хүртээмж, хангамжийг сайжруулах үе.

  1. Усны нөөцийн болон ус бохирдуулсны төлбөр, зөвшөөрөл олгох үйл явц, эдийн засгийн хөшүүргийг оновчтой болгох, хэмнэлттэй хэрэглээ, дахин ашиглалтыг хэвшүүлнэ.
  2. Стратегийн үнэт баялаг усны талаарх олон нийтийн мэдлэг, хандлага, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж усны нөөц бохирдож, хомсдохоос сэргийлнэ.
  3. Хөв цөөрөм, урсцын тохируулгатай усан сан, ус нөөцлөх, дамжуулах далд систем байгуулах ажлыг эрчимжүүлж усны хуримтлалыг нэмэгдүүлнэ.
  4. Газрын доорх усны судалгааг өргөжүүлж, олборлолт, ашиглалт, нөхөн сэргээлтэд тэргүүний дэвшилтэт технологи нэвтрүүлнэ.
  5. Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг шинэчилж өргөтгөн хүн амын 90-ээс доошгүй хувийг шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр хангана.
III үе шат (2041-2050):

Байгалийн болон зориудаар арвижуулсан нөөцийг хяналттай, зохистой ашиглаж хэвших үе.

  1. Усны хэмнэлт, усгүй технологи, зохистой хэрэглээг хэвшүүлэн усны нөөц бохирдох, хомсдохоос сэргийлж, хяналтыг сайжруулна.
  2. Усыг хуримтлуулах, нөөцийг арвижуулахад чиглэсэн олон төрлийн дэвшилтэт арга технологийг нэвтрүүлнэ.
  3. Усны нөөц баялаг, ус ашиглалтын цогц мэдээллийг бүрдүүлж, ус хангамжийн асуудлыг бүрэн шийднэ.
Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон хөгжил

Зорилт 6.4 Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Ногоон санхүүгийн үндэсний тогтолцоог бий болгон хөгжүүлж, байгальд ээлтэй, үр ашигтай цэвэр технологи, хэмнэлттэй хэрэглээг дэмжих үе.

  1. Байгальд ээлтэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлж хэрэглээ, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, байгалийн нөөцийг хэмнэх хаягдалгүй эдийн засгийг хөгжүүлнэ.
  2. Эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, аж үйлдвэр, хог хаягдлын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлнэ.
  3. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулна.
  4. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан ногоон санхүүгийн үндэсний тогтолцоог дэмжин хөгжүүлж, олон улсын санхүүгийн арга хэлбэрийг ашиглан байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ.
  5. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, дахин ашиглах, боловсруулах 3R цогц менежментийг хэрэгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулан хог хаягдлын дахин боловсруулах хэмжээг нэмэгдүүлнэ.
II үе шат (2031-2040):

Ухаалаг хэрэглээ, бүтээмжтэй үйлдвэрлэлийг төлөвшүүлж, уур амьсгалын ногоон санхүүжилтийн дотоод, гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлэх үе.

  1. Байгальд ээлтэй, хаягдал багатай ухаалаг хэрэглээ, бүтээмжтэй үйлдвэрлэлийг хөгжүүлж нөөцийн хэмнэлт, өгөөжийг нэмэгдүүлнэ.
  2. Уур амьсгалын өөрчлөлтийн шинэ хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн үндэсний ялгарлыг бууруулж, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлнэ.
  3. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврыг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг шинэчилж хэрэгжүүлнэ.
  4. Үндэсний ногоон санхүүгийн тогтолцоо, олон улсын санхүүжилтийг нэмэгдүүлж үр өгөөжтэй ашиглана.
  5. Хог хаягдлын цогц менежментийг хэрэгжүүлэх, барилга, зам, тээврийн салбарт хаягдалгүй технологи нэвтрүүлж, хаягдлыг бүрэн дахин боловсруулж, сэргээн ашиглана.
III үе шат (2041-2050):

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг тасралтгүй бэхжүүлж, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг төгөлдөржүүлэх үе.

  1. Байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл, ухаалаг хэрэглээг хэвшүүлж, ногоон хөгжлийн үзэл санааг дэлгэрүүлнэ.
  2. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг хэрэгжүүлж, хүлэмжийн хийн ялгарал ба шингээлтийн зөрүүг тэглэнэ.
  3. Хог хаягдлын цогц менежментийг хэрэгжүүлж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, хот, суурин газрууд хог хаягдлын зориулалтын байгууламжтай болно.
  4. Ариун цэврийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, нийт хүн амыг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангана.

Зорилго 7. Улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журам, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар хүн, нийгмийн аюулгүй байдлыг хангана.

Зэвсэгт хүчин

Зорилт 7.1 Улс орны батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, чадавхыг бэхжүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх үе.

  1. Орон нутгийн хамгаалалтын тогтолцоо бэхжиж, батлан хамгаалах чадавх дээшилсэн байна.
  2. Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн болон тусгай техник, тоног төхөөрөмжийг шинэчилж, зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавх дээшилнэ.
  3. Дайчилгааны хууль, эрх зүйн орчин, төлөвлөлт боловсронгуй болж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тоо нэмэгдэж, чанар нь сайжирсан байна.
  4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагаа болон улс орны бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцох зэвсэгт хүчний оролцоо, чадавхыг нэмэгдүүлнэ.
  5. Батлан хамгаалах төсвийн тогтвортой өсөлтийг хангаж, зарим төрлийн зэвсэглэл, техникийн эд ангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээг хангадаг болно.
II үе шат (2031-2040):

Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үе.

  1. Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн үүрэг гүйцэтгэх чадавх нэмэгдсэн байна.
  2. Мэргэжлийн цэрэгт суурилсан, хөдөлгөөнт, маневрын өндөр чадавх бүхий зэвсэгт хүчинтэй болно.
  3. Дайчилгааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөцийг дотооддоо үйлдвэрлэж, зарим бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хараат бус байдлыг хангасан байна.
  4. Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо, чадавх бэхэжсэн байна.
  5. Батлан хамгаалах төсвийг хэрэглээний төсвөөс хөгжлийн төсөвт хүргэж, батлан хамгаалах аж үйлдвэрийн цогц үйлчилгээ, бүтээгдэхүүнээр захиалагч, хэрэглэгчийг бүрэн хангана.
III үе шат (2041-2050):

Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо бэхжих үе.

  1. Орон нутгийн хамгаалалтын тайван болон дайны байдлын үед хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээний бэлтгэлийг хангасан байна.
  2. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын зэвсэглэл, техникийн байлдааны болон бусад үүрэг гүйцэтгэх боломжийг бүрэн бүрдүүлнэ.
  3. Дайчилгааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц бүрдүүлж, бэлэн байдлын чадавхыг нэмэгдүүлсэн байна.
  4. Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцох мэргэжлийн, олон талт үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай хүний нөөцөөр хангаж, улс орны болоод бүс нутгийн хаана ч үүрэг гүйцэтгэх чадавхтай болсон байна.
Дархан хил

Зорилт 7.2 Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг ханган хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлж, хил хамгаалалтын чадавхыг дээшлүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Хилийн аюулгүй байдлыг хангах нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, бүсчилсэн хил хамгаалалтыг хөгжүүлэн цэргийн холбоо, зэвсэглэл, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх үе.

  1. Хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийг боловсронгуй болгоно.
  2. Хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон хил хамгаалалтын арга тактик шинэчлэгдсэн байна.
  3. Улсын хил хамгаалалт, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд орчин үеийн цэргийн холбоо, зэвсэглэл, техник, дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн систем, арга туршлагыг нэвтрүүлж, албаны бэлэн байдал дээшилсэн байна.
  4. Улсын хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламж, барилга, дэд бүтцийн 50-аас доошгүй хувийг шинэчилсэн байна.
II үе шат (2031-2040):

Мэргэшсэн хилчин, технологид суурилсан хил хамгаалах албыг бэхжүүлэх үе.

  1. Бүсчилсэн хил хамгаалалттай уялдсан удирдлага, хяналтын тогтолцоо бэхэжсэн байна.
  2. Мэргэшсэн хилчний алба бэхэжсэн байна.
  3. Улсын хил хамгаалалтад хиймэл оюун ухаан, хяналт шалгалтын технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх чадавх дээшилсэн байна.
  4. Улсын хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламж, барилга, дэд бүтцийн 70-аас доошгүй хувийг шинэчилнэ.
  5. Бүс нутгийн онцлогт тохируулан хилчдийн нийгмийн хамгааллыг сайжруулсан байна.
III үе шат (2041-2050):

Хил хамгаалалтын чадавхыг бэхжүүлж, гадаадын ижил төстэй байгууллага, хөрш орнуудын түвшинд хүргэх үе.

  1. Цахим технологид суурилсан хил хамгаалалтыг бэхжүүлж, найдвартай, шуурхай байдлыг хангасан байна.
  2. Хил хамгаалах албаны байнгын бэлэн байдал, чадавх сайжирсан байна.
  3. Улсын хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламж, барилга, дэд бүтэц бүрэн шинэчлэгдсэн байна.
  4. Хил хамгаалалтын чадавхыг гадаадын ижил төстэй байгууллага, хөрш орнуудын түвшинд хүргэнэ.
Хүн, нийгмийн амар тайван байдал

Зорилт 7.3 Уламжлалт бус аюулын эрсдэлийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чадавхыг бэхжүүлж, хүн-нийгмийн амар тайван орчныг бүрдүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Уламжлалт бус аюулын хүчин зүйлсийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чадавхыг бэхжүүлж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үе.

  1. Хууль сахиулах болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадавхыг хүн амын бүлгүүдийн ялгаатай хэрэгцээ, нийгмийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлнэ.
  2. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийг гэмт хэрэгт өртөх, хохирохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй тэмцэх тогтолцоонд инновацад суурилсан техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, нөлөөллийн арга хэмжээг цогцоор хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх чадавхыг дээшлүүлж, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлнэ.
  3. Орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэн, тогтолцоог бэхжүүлж, улсын хэмжээний гамшгийн эрсдэлийн түвшнийг бүрэн тодорхойлно.
II үе шат (2031-2040):

Эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодлого, техникийн шийдэл, нөлөөллийн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг тогтмолжуулах үе.

  1. Шинжлэх ухааны ололтод суурилсан судалгаа, шинжилгээний төвийг өргөжүүлж, шинжилгээ хийх нөхцөлийг сайжруулан, хууль хяналтын байгууллагуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
  2. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.
  3. Хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох, гамшгаас сэргийлэх үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлж, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгосон байна.
III үе шат (2041-2050):

Эрсдэлийг даван туулах, чадавхыг бэхжүүлж, хүн-нийгмийн аюулгүй байдлыг хангаж, бэхжүүлэх үе.

  1. Хууль сахиулах болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын үүрэг гүйцэтгэх чадавхыг олон улсын түвшинд өрсөлдөх хэмжээнд хүргэсэн байна.
Хууль сахиулах салбарын хөгжил

Зорилт 7.4Хууль сахиулах салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулан, бүтээн байгуулалтыг дэмжиж, ажиллах нөхцөлийг дээшлүүлж, мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Хууль сахиулах салбарын хууль, эрх зүйн орчин, материаллаг баазыг бэхжүүлж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үе.

  1. Эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, салбарын алба хаагчдыг бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлсэн байна.
  2. Салбарын хөгжил, удирдлагын тогтолцоог бэхжүүлж, байгууллагуудын барилга, байгууламж, дэд бүтцийг системтэйгээр шинэчилнэ.
  3. Салбарын үйл ажиллагаанд шинжлэх ухааны өндөр түвшний технологийг нэвтрүүлэх бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, судалгаа, шинжилгээний баазыг бэхжүүлсэн байна.
  4. Шүүхийн шинжилгээний байгууллагын техник, тоног төхөөрөмж болон хүний нөөцийн чадамж дээшилсэн байна.
II үе шат (2031-2040):

Хууль сахиулах салбарын бүтээн байгуулалтыг дэмжиж иргэдэд үзүүлэх үйлчилгээний найдвартай, шуурхай байдлыг бэхжүүлэх үе.

  1. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болон оюуны өмчийн эрхийн хамгаалалтын системд хиймэл оюун ухаанд суурилсан технологи нэвтэрсэн байна.
  2. Салбарын инновацын үйл ажиллагааг дэмжих хууль, эрх зүйн орчин бүрдсэн байна.
III үе шат (2041-2050):

Өндөр технологид суурилсан үндэсний чадавхыг хөгжүүлж, аюулгүй байдлыг хөгжингүй улсын түвшинд ойртуулах үе.

  1. Салбарын үйл ажиллагаанд технологийн дэвшилд суурилсан, хүний оролцоог багасгасан, ухаалаг системүүд нэвтэрсэн байна.
Мэдээллийн аюулгүй байдал

Зорилт 7.5.Төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулж, өрсөлдөх чадварыг бий болгоно.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Кибер аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, технологид суурилсан инновац, интеграцыг хөгжүүлж, эрсдэлийн менежментийн үндэсний чадавхыг бэхжүүлэх үе.

  1. Кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бэхжүүлнэ.
  2. Сансрын технологийг судлан шинжлэх, эзэмших, ашиглах чадамж, дэд бүтцийг бэхжүүлж, сансрын технологид суурилсан үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоно.
  3. Мэдээлэл, технологи, харилцаа холбооны систем, техник хэрэгсэл, программ хангамжийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн тогтолцоо бүрдэж, технологийн хараат байдал буурч, кибер гэмт хэрэг, кибер халдлагатай тэмцэх чадавх бэхэжсэн байна.
  4. Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн сан бүрдүүлж, төрийн болон албаны нууц задарч үрэгдэхээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлж, төрийн нууц задруулах, үрэгдүүлэх гэмт хэрэг, зөрчил үүсэх эрсдэл багассан байна.
II үе шат (2031-2040):

Цахим мэдээллийн болон мэдээллийн технологийн инновацыг хөгжүүлж, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх үе.

  1. Мэдээллийн технологийн судалгаа шинжилгээг хөгжүүлэн, инновац нэвтрүүлж, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжсөн байна.
  2. Сансрын холбооны үндэсний хиймэл дагуулын шинэ сүлжээ байгуулж, үндэсний харилцаа холбооны сүлжээний ашиглалт, хяналтын менежментийг хөгжүүлж, мэдээллийн аюулгүй байдал хангагдсан байна.
  3. Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн сан, түүний дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах, чадавхыг нэмэгдүүлж, мэдээллийн аюулгүй байдлын шийдэл боловсруулах тогтолцоог бэхжүүлсэн байна.
  4. Төрийн болон албаны нууц задарч үрэгдэхээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чадавх нэмэгдсэн байна.
III үе шат (2041-2050):

Цахим мэдээллийн болон мэдээллийн технологийн инновацыг хөгжүүлж, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх үе.

  1. Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чадавхыг бүс нутгийн болон олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэнэ.
  2. Сансрын технологийн тусламжтайгаар байгалийн гамшгаас сэрэмжлүүлэх систем, хилийн болон газар нутгийн хяналт, боловсрол, эрүүл мэндийн зайны үйлчилгээг хөгжүүлж, улс орны эдийн засаг, аюулгүй байдал, бизнесийн өрсөлдөх чадварт үр ашиг бий болсон байна.
  3. Мэдээлэл, технологийн салбар дахь ололтыг дэмжиж, шинэ мэдлэг бий болгох замаар инновацыг хөгжүүлж, аюулгүй байдлын менежментийн чадавхыг хөгжингүй улсын түвшинд ойртуулна.
  4. Төрийн байгууллагуудын өгөгдлийн сан, төрийн болон албаны нууцыг бүрэн хамгаалдаг болсон байна.

Зорилго 8. Үндэсний соёлоо дээдэлсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлүүлсэн, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, өрсөлдөх чадвартай, харьцангуй тэнцвэртэйгээр бүс, орон нутгийг хөгжүүлнэ.

Дэд бүтэц

Зорилт 8.1 Бүс нутгийн эдийн засгийн интеграцад дэд бүтцийн нэгдсэн сүлжээгээр бүрэн холбогдож, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Эдийн засгийн тэргүүлэх бүс нутаг, салбаруудыг дэд бүтцээр холбох үе.

  1. Өрнө-Дорнын бүсийн орнуудыг холбох дэд бүтцийн хөндлөн гол тэнхлэгийн авто зам болон хойд, урд хөршийг холбох зарим бүсийн босоо тэнхлэгийн авто замыг барьж худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох суурь нөхцөлийг бүрдүүлсэн байна.
  2. Хөгжлийн ирээдүйтэй сууринг тодорхойлж, босоо, хөндлөн гол тэнхлэгийн авто замын сүлжээтэй үе шаттайгаар холбосон байна.
  3. Стратегийн орд газруудыг хилийн боомттой холбосон төмөр замуудыг барьж, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох нөхцөлийг бүрдүүлсэн байна.
  4. Олон улсын болон бүсийн тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг үе шаттайгаар байгуулж, хөрш орнуудын сүлжээтэй холбогдсон байна.
  5. Орон нутгийн мэдээлэл болон цаг агаарын урьтаж анхааруулах мэдээг малчдад дамжуулж бэлэн байдалд орох боломж бүрдүүлэх мэдээлэл холбооны эргэх холбоо бүхий цогцолборыг аймгууд, аюулын эрсдэл өндөртэй зарим сумдад үе шаттайгаар байгуулсан байна.
  6. Зарим аймгуудын нисэх буудлыг 4C зэрэглэл бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор олон улсын нисэх буудалтай болгож, аялал жуулчлал, гадаад худалдааг дэмжинэ.
  7. Олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс, карго логистикийн төв байгуулсан байна.
  8. Чөлөөт бүс, хилийн боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжид шинэчлэлт хийж, олон улсын стандартад нийцүүлэн, нэвтрэх чадварыг нэмэгдүүлсэн байна.
II үе шат (2031-2040):

Дэд бүтцийн нэгдсэн сүлжээгээр хөрш орнууд болон олон улсын эдийн засгийн интеграцад бүрэн холбогдох үе.

  1. Хойд, урд хөршийг холбосон босоо тэнхлэгийн авто замуудыг гүйцээж, хөрш орнууд, Төв болон Зүүн хойд Азийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох суурь нөхцөлийг бүрдүүлсэн байна.
  2. Хөгжлийн ирээдүйтэй сууринг тодорхойлж, хойд, урд хөршийг холбосон босоо тэнхлэгийн авто замтай үе шаттайгаар холбосон байна.
  3. Улаанбаатар-Шинэ нийслэлийн чиглэлийн хурдны төмөр зам, баруун босоо чиглэлийн төмөр замыг барьж, нэгдсэн сүлжээг бүрдүүлсэн байна.
  4. Орон нутгийн тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг үе шаттайгаар байгуулж, олон улсын болон бүсийн тээвэр логистикийн сүлжээнд холбосон байна.
  5. Аймгууд агаарын хөлөг хүлээн авах аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор нисэх буудалтай болсон байна.
  6. Хилийн боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжид шинэчлэлт хийж, олон улсын стандартад нийцүүлэн, нэвтрэх чадварыг нэмэгдүүлсэн байна.
  7. Орчин үеийн өндөр хурдны мэдээллийн сүлжээгээр бүх сум, суурин газрыг холбосон байна.
III үе шат (2041-2050):

Орчин үеийн ухаалаг дэд бүтцийн сүлжээгээр эдийн засгийн хөгжлийг тэтгэх үе.

  1. Орчин үеийн технологид суурилсан тээврийн хэрэгсэлд нийцсэн замын сүлжээг байгуулсан байна.
  2. Бүх сууринг улсын болон бүсийн чанартай авто замтай холбосон байна.
  3. Хүн ам төвлөрсөн эдийн засгийн таталцлын төвүүдийг төмөр замын сүлжээнд холбосон байна.
  4. Хэрэглэгч бүрд хүрсэн орчин үеийн ухаалаг тээвэр логистикийн сүлжээг нэвтрүүлсэн байна.
  5. Зарим хөгжлийн ирээдүйтэй суурин агаарын хөлөг хүлээн авах аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор нисэх буудалтай болсон байна.
  6. Эрчим хүчний бие даасан нэгдсэн системтэй болж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг хоршин ашиглах ухаалаг тогтолцоонд шилжүүлж, эрчим хүч экспортлогч болсон байна.
Аялал жуулчлал

Зорилт 8.2 Эдийн засгийн тэргүүлэх салбарууд болон байршлын давуу талд тулгуурлан бүс, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Бүтээн байгуулалтын үе.

II үе шат (2031-2040):

III үе шат (2041-2050):

.

Дэд бүтэц

Зорилт 8.3 Бүс нутгийн эдийн засгийн интеграцад дэд бүтцийн нэгдсэн сүлжээгээр бүрэн холбогдож, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

II үе шат (2031-2040):

III үе шат (2041-2050):

.

Зорилго 9. Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй ухаалаг хот болгон хөгжүүлнэ.

Хүн төвтэй хот

Зорилт 9.1 Иргэдийнхээ хөгжих боломжийг хангасан хөдөлмөрийн үнэлэмж өндөртэй эрүүл чийрэг, бүтээгч, оюунлаг иргэдтэй хот болно.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Нийгмийн дэд бүтцийн чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үе

  1. Нийгмийн үйлчилгээний байгууллагуудын (сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, биеийн тамир, спортын байгууллага, залуучууд хөгжлийн төв, хүүхэд хамгаалах төв, асрамжийн газар гэх мэт) хүчин чадал, хүртээмжийг нэмэгдүүлж, бүтээн байгуулалт хийж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангана.
  2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэгдсэн зохицуулалттай, бүсчилсэн сүлжээг байгуулж, тогтвортой үйл ажиллагааг хангана.
  3. Хотын соёлт иргэнийг төлөвшүүлэхэд бүх шатны боловсролын байгууллагуудыг хамарсан төсөл хэрэгжүүлж, нийгэмд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг төрийн байгууллага, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж хэвшинэ.
II үе шат (2031-2040):

Иргэн төвтэй нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж, тэгш байдлыг хангасан, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх үе.

  1. Тодорхой нөхцөлийг хангасан бага, дунд, ахлах сургуулийг бие даасан хэлбэрээр төрөлжүүлэн хөгжүүлнэ.
  2. Шинэ дагуул хот, шинэ дэд төвүүдэд Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн дагуу биеийн тамир, спортын барилга байгууламжууд баригдсан байна.
  3. Олон улсын стандартад нийцсэн соёлын ордон, зарим бүсэд мэргэжлийн урлагийн байгууллагатай болно.
III үе шат (2041-2050):

Дэлхийд өрсөлдөх чадвартай, бүтээлч, нийгмийн идэвхтэй иргэд бүхий хотын хөгжлийг дэмжих үе.

  1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг суралцагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан цогц хөгжлийн төв болгон хөгжүүлнэ.
  2. Техник, технологийн дэвшлийг биеийн тамир, спортын ажил, үйлчилгээнд нэвтрүүлснээр бүх насны иргэд хиймэл оюун ухаанд суурилсан спортын зөвлөн туслах үйлчилгээ авах боломж бүрдсэн байна.
  3. Хотын хүн амын хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэж, ядууралгүй хот болно.
Орчин төвтэй шийдэл

Зорилт 1.1 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, хүлэмжийн хийн ялгарал багатай ногоон технологи бүхий амьдралын таатай орчинтой хот болно.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаж, нөхөн сэргээх, хариуцлагатай, хэмнэлттэй хэрэглээг бий болгох үе.

  1. Экосистемийн үнэ цэн экологийн даацыг тогтоож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлнэ.
  2. Байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн бохирдол үүсгэгчийг багасгаж, агаар, хөрс болон орчны бохирдлыг бууруулсан байна.
  3. Усны нөөц, ундны усны баталгаат эх үүсвэрээр хангаж, гадаргын усыг хуримтлуулан, дахин ашиглаж, усны үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
  4. Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд технологийн шинэчлэл хийж бохирдол бага ялгаруулах, хог хаягдалгүй хэрэглээг дэмжих тогтолцоотой болсон байна.
  5. Хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг боломжит бүх байршилд нэмэгдүүлж, хот доторх оршуулгын газрыг дахин зохион байгуулна.
  6. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах, гамшгийг эрт илрүүлэх, тэсвэрлэн гарах чадавхыг бэхжүүлнэ.
  7. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний сүлжээ бий болгоно.
  8. Агаар, орчны чанарын хяналт-шинжилгээний чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ.
  9. Ногоон барилгын стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлнэ.
II үе шат (2031-2040):

Хотын экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан ногоон, ухаалаг технологийн үе.

  1. Хот, суурин газрын экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалж, голуудын урсцыг сайжруулан, усны нөөцийг хуримтлуулах хөв цөөрөм, усан сан байгуулж, эх үүсвэрийн гүний тэжээгдлийг экологийн түвшинд хүргэнэ.
  2. Ус дахин ашиглах хэмнэлттэй хэрэглэх тогтолцоог бүрдүүлсэн байна.
  3. Ахуйн хог хаягдлыг ангилан ялгаж, автоматаар татан авах (хог хаягдлыг татан авах шугам) технологийг нэвтрүүлсэн байна.
  4. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээвэрт эко, цахилгаан тээврийг нэвтрүүлсэн байна.
  5. Гэр хорооллын болон ногоон бүсийн айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлж, өрхийн үйлдвэрлэсэн цахилгааныг төвийн сүлжээнд нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ.
  6. Ой хамгаалал, нөхөн сэргээлтийн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, ойн экосистемийг бий болгосон байна.
III үе шат (2041-2050):

Хүлэмжийн хийн ялгарал багатай, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах үе.

  1. Хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн доод түвшинд хүргэнэ.
  2. Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавх бүхий тогтолцоог боловсронгуй болгоно.
  3. Хотын хэмжээнд үүсэх байгалийн гамшиг, цаг агаарын өөрчлөлт, болзошгүй аюулт үзэгдэл, ослын үеийн мэдээлэл, харилцаа холбооны тогтолцоо, нөөцийн удирдлагын бэлтгэл арга хэмжээг бүрэн хангасан эрсдэлгүй хот болно.
  4. Амьдрахад ая тухтай, эрүүл орчин бүрдүүлэхэд ухаалаг ногоон технологийг бүрэн нэвтрүүлнэ.
Төлөвлөлт төвтэй хөгжил

Зорилт 9.3 Орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой, эрчимтэй хөгжиж байгаа дагуул хотуудтай олон улсад өрсөлдөгч метрополитан болж хөгжинө.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Хотын төвлөрлийг задалж дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ухаалаг технологийн шинэчлэлийн үе.

  1. Улаанбаатар хотын төвлөрөл, суурьшсан нутаг дэвсгэрийн тэлэлт, хязгаарлалт, газар зохион байгуулалт, авто замын сүлжээ, нийтийн тээвэр, газар доорх орон зайн шаардлагатай төлөвлөлтийг тооцон хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, мэдээллийн нэгдсэн системд холбон хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
  2. Хот дахин хөгжүүлэх төслийн хүрээнд орон сууцны хангамж нэмэгдсэн байна.
  3. Инженерийн дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэ технологийг нэвтрүүлсэн байна.
  4. Хотын орон зайн түвшинд аюулгүй байдлыг хангасан автоматжуулалтыг бий болгоно.
  5. Олон төрөлт, ухаалаг нийтийн тээвэр хэрэглээнд нэвтэрсэн байна.
  6. Улаанбаатар хотод сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг хотоос шилжүүлсэн байна.
  7. Ачаа тээврийн Богдхан төмөр замыг барьж байгуулна.
  8. Улаанбаатар хотын авто замын бүсчлэлийг тогтоож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна.
II үе шат (2031-2040):

Дэд бүтцийн бүрэн хангамжтай, ухаалаг систем бүхий хотын хөгжлийг эрчимжүүлэх үе.

  1. Улаанбаатар хот доторх төвлөрлийг задлах зорилгоор соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хотын шинэ төв, дэд төв, төрөлжсөн төв, олон нийтийн төвүүдийг шинээр байгуулж, тэдгээрийг холбосон хөгжлийн коридорыг бий болгоно.
  2. Цахим суурьтай санхүүгийн технологи, цахим банк, цахим мөнгө, хиймэл оюун ухаан, блокчэйн технологи, автоматжуулалт, үүлэн технологи, хатуу болон зөөлөн дэд бүтцийг хүчирхэгжүүлнэ.
  3. Нийт эрчим хүчний баланст эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн хувийн жинг нэмэгдүүлж, бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр хангана.
  4. Богдхан уулыг тойрсон зорчигч тээврийн сүлжээг барьж байгуулна.
  5. Дагуул хот, тосгоныг холбосон хурдны замтай болно.
  6. Хотын гудамж замын иж бүрэн сүлжээг бий болгоно.
III үе шат (2041-2050):

Амьдралын таатай орчин бүрдсэн метрополитан хөгжлийн үе.

  1. Амьдралын таатай орчин бүрдсэн метрополитан хот болж хөгжинө.
  2. Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг системийн шинэ үе шатны технологийг хот байгуулалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна.
  3. Бүс нутгийг Улаанбаатар хоттой холбосон орчин үеийн өндөр хурдтай тээврийн сүлжээтэй болно.
  4. Ногоон эрчим хүчний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж бүс нутагтаа эрчим хүчийг тогтвортой нийлүүлнэ.
  5. Олон улс, тив, дэлхийн томоохон наадмуудыг хүлээн авч зохион байгуулдаг болсон байна.
  6. Газар доорх тээврийн сүлжээг бий болгон хөгжүүлсэн байна.
Хотын сайн засаглал

Зорилт 9.4 Хууль, эрх зүйн тогтвортой орчинтой, хотын дүрэм, стандартыг хангуулсан сайн засаглалтай хот болно.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Хууль, эрх зүйн шинэчлэл хийж хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэн хотын засаглал, эдийн засаг, нийгмийн таатай орчин бүрдүүлэх үе.

  1. Хотын засаглалын оновчтой тогтолцоог бүрдүүлэн бүх шатны төлөвлөлт, төлөвлөгөөг боловсруулах, батлах, шийдвэр гаргахад иргэд, олон нийтийн оролцоог хангаж, иргэдийн мэдээлэл олж авах сувгийг нээлттэй, хүртээмжтэй, ил тод болгосон байна.
  2. Хотын засаглалд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэх, хувийн хэвшлээс нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ.
  3. Мэдээллийг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх тогтолцоог бий болгоно.
  4. Хотын татварыг төрөлжүүлэн онцгой татвар бий болгоно.
  5. Хотын бие даан хөгжих хууль, эрх зүйн орчныг шинэчлэн, хотын багц дүрэмтэй болж, бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдсан салбаруудын мастер төлөвлөгөөтэй болно.
  6. Төрийн байгууллагуудын менежментийг сайжруулан хүний нөөцийг чадавхжуулсан байна.
II үе шат (2031-2040):

Хотын тогтвортой засаглалыг бэхжүүлэх, олон улсын найрсаг харилцааны эрх зүйн орчин бүрдүүлэх үе.

  1. Иргэд төрийн байгууллагад биеэр очилгүй цахимаар төрийн үйлчилгээг авах боломжийг бүрэн бүрдүүлж, иргэнээ дээдэлсэн төрийн үйлчилгээний тогтолцоог бэхжүүлнэ.
  2. Хотын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг эдийн засаг, нийгмийн үр ашгаар эрэмбэлэн, санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын сан байгуулж, нэгдсэн менежментийн тогтолцоог бүрдүүлсэн байна.
  3. Орон нутгийн өмчит газруудыг олон нийтийн компани болгох замаар үр ашгийг нэмэгдүүлж, менежментийг сайжруулна.
  4. Ашиглаагүй үл хөдлөх хөрөнгийг үр ашигтай эзэмших, удирдах, хөгжүүлэх, эдийн засгийн чөлөөт эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлж олон нийтэд ил тод, нээлттэй болгоно.
III үе шат (2041-2050):

Хотын сайн засаглал, олон улсын тогтвортой харилцааг бэхжүүлэх үе.

  1. Иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц төрийн “ухаалаг” үйлчилгээтэй хотын засаглалыг төлөвшүүлнэ.
  2. Иргэн төвтэй хотын сайн засаглалыг бэхжүүлсэн байна.
  3. Олон улсын жишигт нийцсэн хотын цахим засаглалыг бэхжүүлнэ.
  4. Цахим засаглалын технологийг бүх түвшинд бүрэн хэрэгжүүлж авлига хүнд сурталгүй төрийн үйлчилгээг төлөвшүүлнэ.
Дагуул хот

Зорилт 9.5 Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030):

Хөрөнгө оруулалтын шинэ боломж бүрдүүлж, үйлдвэрлэлийн бүс нутгийг тэлэх үе.

  1. Олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, “Шинэ Зуунмод”, “Майдар” шинэ дагуул хотын бүтээн байгуулалтыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээ, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
  2. Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээврийн нэгдсэн зангилаа төв болгох ажлыг эрчимжүүлж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад бүрэн оруулна.
  3. Хот, тосгоныг холбосон хурдны тойрог зам дагуу аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулж, монгол брэндийн худалдааны төв нээгдэнэ.
  4. Аж үйлдвэрийн бүсүүдийг салбар чиглэл бүрд төлөвлөн, кластер байдлаар дагуул хотуудыг хөгжүүлнэ.
  5. Өндөр технологи, мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
II үе шат (2031-2040):

Нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлэх үе.

  1. Улаанбаатар бүсийн хэмжээнд өндөр технологийн үйлдвэрүүдийг нутагшуулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулна.
  2. Үндэстэн дамнасан корпорацууд болон олон улсын байгууллагуудын салбарууд нээгдсэн байна.
  3. Шинэ техник технологи, инновац шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг дагуул хаяа хот, тосгонд нэмэгдүүлсэн байна.
  4. Зарим их, дээд сургуулиудыг мэргэжлийн чиглэл, салбараар нь төрөлжүүлж, дагуул хотуудад хотхон байгуулан шилжүүлнэ.
  5. Улаанбаатар хотод сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг нэгдсэн бодлого төлөвлөлттэйгөөр дагуул хотуудад шилжүүлнэ.
III үе шат (2041-2050):

Олон улсад өрсөлдөхүйц эрчимтэй хөгжлийн үе.

  1. Дагуул, хаяа хот, тосгон тус бүрд нь худалдаа, үйлчилгээ, соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулсан байна.
  2. Дэлхийн хэмжээний соёл, урлагийн фестиваль наадмыг зохион байгуулдаг болсон байна.
  3. Зүүн хойд Азид хүлээн зөвшөөрөгдсөн соёл, шинжлэх ухааны төв болсон байна.
  4. Газар зүйн байршлын давуу талаа ашиглаж олон улсын Мэдээллийн дата төвийг байгуулсан байна.
  5. Найрамдалт хотуудтай эдийн засгийн интеграцад нэгдэх замаар гадаад худалдааны шинэ боломжуудыг нээж, худалдааны шинэ сүлжээ бий болгосон байна.